Танилцуулга

Улсын бага хурлын 1991 оны зургаадугаар сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Харин Улсын Их Хурлын 1994 оны тавдугаар сарын 6-ны өдөр 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны наймдугаар сард байгуулагдсан. 5,5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250 мм/ бөгөөд температурын ялгаа зундаа +37, өвөл -37 градус байдаг. Говьсүмбэр аймаг нь нүүрс, тоосгоны шавар, эрдэс будаг, хайлуур жонш, шохойн болон бал чулууны байгалийн баялаг нөөцтэй өгөөмөр баян нутаг юм.

Говьсүмбэр

Говьсүмбэрт нэгдсэн эмнэлгийн 6 ажилтан, 30 өвчтөнийг тусгаарлажээ

Дорноговь аймагт нийслэлээс замын ажил хийхээр очсон хүний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарч, PCR шинжилгээгээр өчигдөр (2021.01.30) баталгаажсан. Тухайн иргэн н...

Говьсүмбэрт коронавирус зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэл байгааг түргэвчилсэн үнэлгээ харууллаа

  Аймаг орон нутгийн түвшинд коронавирусийн халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар хоорондын түргэвчилсэн  гуравдахь шатны үнэлгээг хийжээ. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Онцгой...

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг өнөөдөр авч байна

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад бүртгүүлсэн иргэдийн анхааралд: Энэ  сарын 16-ны өдөр дор дурдсан цагийн хуваариар Говьсүмбэр аймгийн Уул уурхайн жишиг сургууль Политехник коллеж дээр Е...

Аймгийн ахмадын хорооны даргаар Ц.Данзансодов сонгогдов

Аймгийн Ахмадын хорооны ээлжит VII бага хурал болж ахмадын хорооны шинэ удирдлагууд сонгогдон ажлаа хүлээн авлаа. Хуралд 50 төлөөлөгч оролцохоос 47 төлөөлөгч буюу 94 хувийн ирцтэй хуралдаж 3 асууд...

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.