Танилцуулга

Баянхонгор аймаг нь Улсын Бага Хурлын 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор 16 сум, 41,8 мянган хүн амтай байгуулагдсан бол эдүгээ 20 суманд 83 мянган хүн ам оршин сууж байна. Туурга тусгаар улсын түүхэн замналтай аймгийнхаа нийт иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх, ажилтай орлоготой байлгахын төлөө аймгийн үе үеийн удирдлагууд хичээн ажиллаж ирсэн. Бид ч мөн орон нутгийнхаа өнөөгийн байдал, хэтийн хөгжлийн талаарх бодлого, мөрийн хөтөлбөрөө боловсруулан ажиллаж байна. Аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эдийн засгийн болон хүний хөгжлөөрөө улсдаа тэргүүлэх аймгуудын нэг болох зорилтыг дэвшүүлсэн юм. Дэвшүүлсэн зорилтдоо хүрэх ажлуудаа ч хийж эхлээд байна. Бид иргэнд ойр, нээлттэй төр засгийн үйл ажиллагааг төгөлдөрүүлж, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хичээж ажиллах болно. Цаашид монгол улсын төр, монгол хүний ёс жудгийн үндсэн зарчмуудыг тууштай хэрэгжүүлэн, аймаг, орон нутгийнхаа тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, ололт амжилтуудыг бэхжүүлж, иргэдийнхээ эрх ашиг, эв нэгдлээ дээдлэн эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх нь Та бидний эрхэм үүрэг, үндсэн зорилго болж байна. Энэ эрхэм үүрэг зорилгоо та бид хамтдаа хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Баянхонгорчууд та бүхэнд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Баянхонгор

БАЯНХОНГОР: Сургуулиуд туслах аж ахуйтай болно

Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр "Өрхийн тариалан бизнес хөгжил" ТББ "Эрүүл хүнс-Эрүүл ирээдүй 2" төслийг Баянхонгор суманд хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд 2026 ...

БАЯНХОНГОР: Эхо оношлогоог малчны хотонд ч хийх боломжтой боллоо

Бууцагаан сумын эмнэлэг малчны хотонд эхо үзлэг хийж, дараагийн шатлалын эмнэлэг рүү зургийг нь шууд илгээх зөөврийн тоног төхөөрөмжтэй боллоо. Засаг дарга Д.Мөнхсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөг...

БАЯНХОНГОР: Гангийн өндөр эрсдэлтэй есөн сум байна

  Улсын Онцгой комиссоос 2022 оны наймдугаар сард гаргасан гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ, аймгийн Онцгой комиссоос энэ сард гаргасан гангийн эрсдэлийн үнэлгээгээр “Их буюу өндөр” эрсдэлт...

Баянхонгор аймгийн төвд дулааны станц барина

Улсын хэмжээнд нийт арван аймгийн төвд дулааны станц барих төслийн нээлт Баянхонгор аймагт боллоо. Уг төсөл нь найдвартай дулааны эх үүсвэр бий болгож, иргэдийг жилийн турш хэрэгцээний халуун усаар ...

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд автомашин олголоо

    Эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд унааны дутагдалтай байсан Баянлиг, Баянговь, Өлзийт, Жаргалант сум автомашинтай боллоо. Автомашинуудыг аймгийн Онцгой коми...

Нөөцийн агуулах, борлуулалтын цэг байгуулна

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд аймгийн нөөцөд 900 тн өвс, тэжээл бэлтгэхээр гэрээ хийжээ. Мөн “Милл хаус” гурил тэжээлийн үйлдвэртэй гэрээ байгуулан, орон нутагт нөөцийн агуула...

Амбулаторийн үзлэгийн цагийг утсаар олгоно

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг олон хүн нэг дор цугларах, холбогдох хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн зөвлөгөөг утсаар өгч байхаар болжээ. Тодруулбал, Дотрын эм...

Орчны бохирдлыг бууруулах ажлын хэсэг гарлаа

  Баянхонгор сумын ЗДТГ-аас хөрс, усны бохирдлыг бууруулах ажлын хэсэг гарч, гэр хороололд оршин сууж буй айл өрхийн жорлон, муу усны нүх, төвлөрсөн худалдааны төвүүдийн эзэмшлийн талбайг ар...

Өвс тэжээлийн эрэлт нэмэгджээ

Энэ онд Баянхонгор аймагт 4.2 сая толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Тус аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй, бэлчээр муутай байгаагаас шалтгаалан өвс, тэжээлийн эрэлт нэмэгджээ. Өнөөдрийн ба...

50 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлгээ өнөөдөр албан ёсоор ашиглалтад орууллаа.Хүүхдийн эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд  Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц,  аймгийн удирдлагууд,  ...

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.