БАЯН-ӨЛГИЙ: Хөнгөлөлттэй зээл олгосны үр дүнд 83 ажлын байр шинээр бий болжээ

2023-11-15 Баян-Өлгий

Сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “Хоршоог хөгжүүлэх сангийн зээл”-ийг 2011 оноос олгож эхэлсэн.

Тус зээлийг 2021 он хүртэл Сум хөгжүүлэх сангийн зээл нэрээр олгож байсан ба өнөөдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн 687 зээлдэгчид 3 тэрбум 826 сая төгрөгийн санхүүжилт өгчээ. Үүний үр дүнд сумдад нийтдээ 306 ажлын байр шинээр бий болж, 502 ажлын байр хадгалагдсан аж.

Журамд зааснаар зээлийн эргэн төлөлтөөр орсон мөнгөөр дараагийн төслүүдийг санхүүжүүлдэг. Энэ жилийн хувьд 71 иргэн, хоршоо, аж ахуйн нэгжид 513.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үр дүнд нь 83 ажлын байр шинээр бий болж, 110 ажлын байр хадгалагдсан гэсэн тооцоог аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргасан байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.