Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Улаанбайшинт чиглэлийн засмал зам дагуу хог хаягдлыг цэвэрлэлээ

БОАЖ-ын сайдын албан даалгаврын хүрээнд Баян-Өлгий аймгийн БОАЖГ, тус аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд, багийн дарга нараас бүрдсэн Ажлын хэсэг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 20 ажилтны хамт сумын 5 багийн нутаг дэвсгэрт тав хоногийн цэвэрлэгээний ажлыг эхлүүллээ.

Эхний ээлжинд Улаантолгой 2-р багийн нутаг дэвсгэрийн Цагааннуур, Улаанбайшинт чиглэлийн засмал замын хоёр талын эзэнгүй хог хаягдал, мал амьтны сэг зэмийг бүрэн цэвэрлэж, сумын нэгдсэн хогийн цэгт хүргүүлэн, устгал хийх ажлыг зохион байгуулав гэж Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.