Бүргэдийн баярыг ирэх сарын 4, 5-ны өдөр зохион байгуулна

2021-11-12 Баян-Өлгий
Баян-Өлгий аймгийн ЗДТГ, БОАЖГ, Монголын бүргэдчдийн холбоо, Казах шувуулахуйн холбоо, Монгол Алтайн нурууны УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа хамтран “Бүргэдийн баяр 2021” аялал жуулчлалын үйл ажиллагааг Бугат сумын Саят толгой хэмээх газарт ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын энэ сарын 10-ны өдрийн 938 дугаар захирамжаар уг үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг хэсэг, шүүгчдийн бүрэлдэхүүнийг тус тус байгуулсан байна. Энэ жил 22 дахь удаагаа болох Бүргэдийн баяраар бүргэдчид бүргэдээ биедээ дасгасан байдал /шахыру/, бүргэдээ сургасан байдал /шырга салу/-аа сорин өрсөлдөх бөгөөд бүргэдчдийн хувцас, бүргэдийн болон морины тоног хэрэгсэл зэргийг ч шалгаруулна.
Түүнээс гадна казахын ард түмний уламжлалт тоглоом болох тенге илу /мөнгө шүүрэх/, кыз куар, көкпар /тулам булаалдах/ тэмцээн, мөсний Урианхай сурын харвааг тус тус зохион явуулах ажээ.
[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.