Танилцуулга

Монголын түүхийн домогт өлгий нутаг Булган хангайнхаа өнцөг булан бүрт суугаа ард иргэд Та бүхэн минь сайн байна уу. 2016 оны УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулиар Булганчууд маань Монгол Ардын Намд онцгой итгэл хүлээлгэн З.Батзориг миний бие аймгийн Засаг даргаар томилогдож Булган хэмээх нэгэн өрх гэрийн тэргүүн боллоо. Манай намаас нэр дэвшигчдийг багаар нь сонгож, өндөр итгэл, өргөн хариуцлага хүлээлгэсэнд сонгогч түмэндээ баярлалаа. Бид төрийн ёс зүйтэй, хариуцлагатай, цэгц шударга, эрч хүчтэй баг бүрдүүлж ажиллах болно. Ард иргэдийнхээ итгэл хүлээлгэсэн намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт үндэслэн баг, сум, мэргэжлийн байгууллагуудаас санал авч, орон нутгийн онцлогтоо тохируулан ирэх дөрвөн жилийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг ИТХ-аараа батлуулж хэрэгжүүлнэ. 2016-2020 онд аймаг орон нутгийнхаа хөгжлийн чигийг тодорхойлох нутгийн удирдлагын зүгээс иргэн бүр нь эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдэлсэн, нийгмийн амьдралын бүхий л салаа мөчирт ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн, эдийн засаг нь эрчимтэй хөгжиж, сэргэн мандсан шинэ цаг үеийг түүчээлэхийн төлөө залуу хүний эрч хүч, хүсэл тэмүүлэл, эрдэм чадал, ур ухаанаа зориулан хичээнгүйлэн ажиллах болно. ТӨРИЙН НУРУУ ТӨВШИН ТҮМЭН ОЛОН АМГАЛАН БАЙГ. Аймгийн Засаг дарга З.Батзориг

Булган

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Булган аймагт ажиллалаа

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Булган аймагт ажиллаж, боловсрол, соёлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, боловсрол, соёл, спортын салбарын ажиллагсадтай уулзалт хийлээ. БСШУСЯ-ны ерөнхий боловс...

Олон нийтийг төөрөгдүүлэх мэдээллийг цахим орчноор түгээхгүй байхыг анхаарууллаа

Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тул ИРГЭД ТА БҮХЭН Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2-т заасны дагуу хорио цээрийн дэ...

120 км зам дөтлөх шинэ гүүр ашиглалтад орлоо

Булган аймгийн Сэлэнгэ суманд 40 метр урт, 44 тоннын даацтай, ган төмөр дам нуруу бүхий 437.02 урт метр төмөрбетон гүүр ашиглалтад орсон талаар ЗТХЯ-наас мэдээлэв. “Хотгор зам” компанийн барьса...

Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сум Туул голын хөндийг дагасан алтны уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд олон байна. Сүүлийн жилүүдэд  Засгийн газраас ха...

Булган аймгаас зургаан “Сайн малчин” тодорлоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, таван малчныг “Улсын хошой аварга”,...

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.