Гамшгаас хэрхэн хамгаалах вэ

2018-11-3 Гэр бүл

Гамшигт өртөмтгий улс орнуудад бэлэн байдлын иж бүрдлийг эртнээс бэлтгэн хэрэглэж заншсан нь аюулд өртсөн анхны үед хамгийн их хэрэгтэй зүйл нь болдог байна. Энэхүү бэлэн байдлын иж бүрдэл нь гамшигт өртсөн эхний үед хүнд хамгийн их хэрэгцээтэй, цаашдын учирч болох хохирлоос сэргийлэх зориулалттай зүйлүүдээс бүрддэг. Эдгээр зүйлийг өөрийгөө болон гэр бүл, хамаатан садан, бусад хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэхэд ашиглах энгийн, хялбар зүйлүүдээр бүрдүүлэхэд анхаардаг аж.

Үүнд:
-Боодлын даавуун тууз (скоч) ус, салхи, бороо, шороонд тэр бүр амархан баларч арилахгүй, хаана байгаагаа бичиж үлдээхэд тохиромжтой байдаг.
-Гар чийдэн (зайны хамт) шөнө, харанхүй нөхцөлд гэрэлтүүлэхээс гадна аврагчдад дохио өгөх хэрэгсэл болдог.
-Цэвэр ус хүний хамгийн наад захын хэрэгцээг хангана. Ариун цэвэр сахих, шарх цэвэрлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэхэд хэрэглэнэ.
-Сонин, сэтгүүлийг их өргөн хэрэглэдэг байна. Сонингоор хийсэн аяаг таваг хагарч эвдрэхгүй, гялгар уутыг нь солиод хэрэглэхэд ус хэмнэдэг гэхчилэн их ашигтай байдаг.

Мөн олон нугалах буюу давхарлан шарх, гэмтэлд чиг баригч болгон хэрэглэнэ. Биеийн дулаан хадгалах зорилгоор ч хэрэглэж болно.
-Эмнэлгийн анхны тусламжийн аптек нэн шаардлагатай эм ороох боох материалаас бүрдэнэ. Тухайн хүн өөрийн байнгын хэрэглэдэг ам тариаг заавал хийсэн байх шаардлагатай.
-Хоёроос гурав хоногийн хоол хүнсийг амархан муудаж гэмтэхгүй бүтээгдэхүүнээр бүрдүүлж бэлдсэн байх шаардлагатай.
-Богино долгионы радио хүлээн авагч болж буй үйл явдлын тухай мэдээлэл цуглуулахад хэрэглэнэ.
-Гялгар уутыг цаасаар хийсэн яага, тавганд хэрэглэхээс гадна цэвэр ус хадгалах, бохир зүйл хийх, тэр ч бүү хэл бэртэж гэмтсэн тохиолдолд ашиглах боломжтой байдаг байна.
-Ороолттой ахуйн зориулалтын гялгар цаас мөн ахуйн хэрэгцээнд өргөн ашиглахаас гадна шарх бооход ашиглаж болно.
-Борооны цув салхи, борооноос халхлахаас гадна биед учруулах элдэв гэмтэл бэртлээс хамгаална.
-Ажлын бээлийн болзошгүй гамшгийн үед ажиллахад хамгийн хэрэгтэй зүйлийн нэг.
-Алчуур (хамрын, гар нүүрийн гэх мэт) хамгийн их хэрэглэгддэг чухал зүйлийн нэг юм.
Түүнийг зөвхөн хөлс, гар нүүр арчихаас гадна аврагчдад дохио өгөх хэрэгсэл, шарх бусад зүйлийг уяж боох, шүүлтүүр болгох, ам хамрын хаалт хийх, бүтээлэг болгон хэрэглэж болохоос гадна алх ч болж болдог байна.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.