Хилийн боомтууд энэ сарын 8-нд ажиллахгүй

2018-11-6 Мэдээ, мэдээлэл

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны 11 дугаар сарын 8 -ны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 мөн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тус тус тохиож байгаа тул ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Гадаад харилцааны яам

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.