Сурагчид ирэх сарын 6-наас амарна

2023-10-19 Боловсрол


Боловсрол, шинжлэх ухааны яамнаас жил бүр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарийг батлан гаргадаг билээ. Өнгөрсөн хичээлийн жилд сургуулиуд гурван улирлаар хичээллэсэн бол энэ жил дөрвөн улирлаар хичээллэнэ.

Тэгвэл нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 6-наас эхлэх бөгөөд бүх сурагч долоо хоног амрах юм. Хоёрдугаар улирлын амралт ирэх оны нэгдүгээр сард эхлэх бөгөөд бага, дунд, ахлах ангиас хамаарч өөр хугацаатай байна. Гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сард, дөрөвдүгээр улирлын амралт зургаадугаар сараас эхэлнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.