Монгол хүний өглөөний цай

2020-02-27 Lifestyle

Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс монгол хүн таны бие мах бодь, манай орны уур амьсгалд тохирсон “Өглөөний цайны жор”-ыг бэлтгэн гаргажээ. 

№1

Энэхүү цэс нь 1 ш өндөг, 1 ш гадил, цөцгийн тос 7.5 гр, элсэн чихэр 2 гр, нэг аяга зөгийн балтай ус зэргээс бүрдэнэ.

Өндөг, гадил жимстэй бин нь зөөлөн сайхан амттай, эрүүл, амин дэмээр баялаг өглөөний цайнд идэхэд маш тохиромжтой.

Зөгийн бал бол биеэс хорыг гадагшлуулагч байгалийн органик бүтээгдэхүүн юм. Өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг халбага зөгийн балтай ус ууж байх юм бол ходоодны үйл ажиллагаа, хоолны шингэц сайжирдаг ач холбогдолтой.

№2

Орц:

-Шарсан өндөг 1ш /50 гр/

-Хөх тарианы талх 1 хэрчим

-Үзэмний шүүс 1 стакан

-Улаан лооль 50 г№

-Өргөст хэмх 50 гр

Нийт илчлэг 472,2 ккл

Тодруулга:

Өдөрт нэг ширхэг өндөг идвэл шаардагдах уураг, эрдсийн хэрэгцээнийхээ 3-4 хувь, аминдэмийн 30 хүртэлх хувийг авах боломжтой. Харин хөх тарианы талх нь илчлэг багатай, эслэг агуулдаг учраас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.

Өргөст хэмх нь В1, В2, РР, С аминдэм, эрдэс бодисуудыг агуулдаг. Мөн 96 хувийн ус эзэлдэг бөгөөд арьсанд чийгшил өгч, өнгө сэргээдэг. Өглөөний цайнд улаан лооль хэрэглэх нь хоол шингэлтийг сайжруулж, бодисын солилцоог нэмэгдүүлдэг.

№3 

Тус цэс нь 1 ш чанасан өндөг, нэрсний шүүс 1 аяга, хоёр хэрчим тарвас, хоёр ширхэг хивэгтэй боов зэргээс бүрдэнэ.

Өглөө бүр цайгаа ууж хэвших нь таргалалтаас сэргийлэх ач холбогдолтой.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн зөвлөж буйгаар насанд хүрсэн хүн хоол хүнсээр авбал зохих хоногийн илчлэг нь дунджаар 2100-2500 ккал байх ёстой. Үүнийг 100 хувь гэж үзвэл,

  • Өглөө 20-25 хувь,
  • Их, бага үдэд 10-15 хувь,
  • Их үдэд 35-40 хувь,
  • Орой 15-20 хувиас ихгүй гэж тооцон хоол хүнсээ тохируулан хэрэглэх ёстой юм байна.

 

№4

№5

<

© 2023 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.