Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, батлуулаа.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тогтоол, журмуудад орсон өөрчлөлтүүдийг цувралаар танилцуулж байна.
Эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эхэд үзүүлэх тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэхгүй, өөр эмнэлэгт оношилгоо, шинжилгээ хийлгэхээр илгээж чирэгдүүлдэг байсан. Тэгвэл жирэмсний хяналтын багцыг шинэчилж, харьяа лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн тохиолдол бүрийг 60,000 төгрөгөөр, мөн тухайн жирэмсэн эхийн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж нэмэлтээр өндөр өртөгт оношилгоо, шинжилгээ, шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдах тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас нэмэлтээр санхүүжүүлэхээр боллоо.
10 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
87429
30693
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.