Энэ удаагийн Элсэлтийн ерөнхий шалгалт монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлсэн ч нэлээд хэл ам дагуулсан билээ. Тиймээс даалгаврын агуулгыг сайжруулж, ажлын хэсэг гаргаж ажиллуулах талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан Боловсролын үнэлгээний төвд ажиллаж холбогдох үүргүүдийг өгчээ.
-Элсэлтийн шалгалтыг шинэ журам, шинэ загвараар 2027 оноос эхлэн зохион байгуулах. Боловсролын үнэлгээний төв холбогдох бэлтгэл ажлыг хангах
-Одооноос багш, сурагчдад мэдээлэл хүргэх. Элсэлтийн шалгалтыг цахим байдлаар зохион байгуулах бэлтгэлийг хангах
-Багшийг ачаалал багатай, багшид дарамт учруулахгүйгээр яаж явцын үнэлгээнд нь суурилж багшийг үнэн зөв бодитой шударга үнэлэх вэ? гэдэг шийдлийг олох
-Гүйцэтгэлийн үнэлгээний журмыг яаралтай шинэчилж багшийг дарамт, шахалтгүй, ачаалал багатай байдлаар зохион байгуулах бэлтгэлийг хангах, багш нарт мэдээллийг хүргэх.
-Боловсролын бүх түвшинд үндэсний болон олон улсын ямар үнэлгээнүүд явагдах тов тогтоох,
-Үнэлгээний тогтолцооны загвар, замын зураглалыг гаргаж танилцуулах, батлуулах асуудлыг судлах.
-Сурагчийн болон багшийн өөрийн үнэлгээний системийг ашиглалтад оруулсан CHADLA.MN системтийг сэргээж хөгжүүлэх. хиймэл оюун ухаанд суурилсан сурагчдын хоцрогдлын нөхцөл байдлыг бодитой дэлгэрэнгүй гаргадаг байх.
-Багшийн мэргэжлийн хөгжлийг оновчтой тодорхойлдог байдлаар хөгжүүлж CHADLA.MN 2.0 хувилбарын концепцийг гаргаж танилцуулах, хөгжүүлэлтийг хийх.
-2 жил тутамд их, дээд сургуулиудын эрэмбийг зарлаж байх хуулийн заалттай. Энэ ажил сүүлийн 2 жилд хийгдээгүйтэй холбогдуулан энэ жилийн эрэмбийн үйл ажиллагааг Боловсролын үнэлгээний төвд тулгуурлаж зохион байгуулна.
-Олон улсын THE байгууллагатай хамтын ажиллагааг сэргээх, хамтран ажиллах.
-Английн үнэлгээний AQA-тай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх. Үнэлгээний хүний нөөцийг чадавхжуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлийг шинээр тодорхойлж гэрээ байгуулах зэрэг үүргүүдийг өглөө.
-Боловсролын үнэлгээний төвийн дарга хэн байхаас үл хамаарч үнэлгээний ажлууд тасралтгүй явагддаг байх.
-“БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, БОДЛОГЫН ЧИГЛЭЛ”-ийг тодорхойлон гаргаж холбогдох хууль, дүрэм, журамд өөрчлөлт оруулах, шаардлагатай бол УИХ-ын тогтоол гаргуулах,
-Боловсролын үнэлгээний тогтолцооны зураглал гаргах,
-Бүх түвшний үнэлгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэлийг хангах, үе шаттай нэвтрүүлэх,
-Learning analytic чиглэлээр баг бүрдүүлж ажиллах,
-Үнэлгээний энэ шинэчлэлийг хийхэд ажиллах бүтцийг шинээр тооцох зэрэг ажил сайжруулах,
1 цагийн өмнө
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
2026-04-13
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.