19 түр хамгаалах байр, 13 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна

2020-07-1 Гэр бүл

2019 оны байдлаар 897.8 мянган өрх бүртгэгджээ. Улсын хэмжээнд 18 хүртэлх насны 4, түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 48.2 мянга болж, өмнөх оноос 2948-аар өссөн байна. Өрх толгойлсон эх 2019 онд 69.5 мянга болж, өмнөх оноос 2542 (3.5 хувь)-оор, өрх толгойлсон эцэг 18.4 мянга болж, өмнөх оноос 1037 (5.3 хувь)-оор тус тус буурсан байдаг. Өрх толгойлсон эхчүүдийн 38.1мянга нь 3 хүртэлх, 24.7 мянга нь 3-5 хүртэлх, 6.7 мянга нь 6, түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуульд “хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийлийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцаа”-г зохицуулсан байгаа. Өөрөөр хэлбэл тус хуулийн 5,6,7,8,9 дүгээр зүйлд гэр бүл дэх хүүхэд хамгаалал, боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал, хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын асуудлыг тусган хуульчилсан. Түүнчлэн Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд хүүхдийн эрх хамгаалалтай холбоотой, бүлэг, зүйл заалтыг тусган оруулж өгсөн хэдий ч хэрэгжилт төдийлөн хангалтгүй байдлаас хүүхдийн эрх зөрчигдөх явдал буурахгүй байна. 2017 оноос хүчирхийллийн хохирогчид аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгжийг 3 дахин нэмэгдүүлж, 13 түр хамгаалах байр, 9 Нэг цэгийн үйлчилгээний төвийг шинээр байгуулж, өнөөдрийн байдлаар 19 түр хамгаалах байр, 13 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. Тухайлбал, 2020 оны зургадугаар сард Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд шинээр түр хамгаалах байрууд байгуулагдсан.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.