Албан тушаалаа урвуулсан гэх гомдол хамгийн их иржээ

2017-05-9 Мэдээ, мэдээлэл
Өргөдөл, гомдлын агуулга

Өргөдөл, гомдлын агуулга

Авлигатай тэмцэх газраас ирсэн өргөдөл, гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийснээ мэдээллээ. Өнгөрсөн сард хүлээн авсан 142 өргөдөл, гомдол, мэдээллийн 88 нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой, 37 нь гэмт хэргийн шинжтэй, 17 нь захиргааны шинж чанартай болон төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой байжээ.

Харин агуулга нь боловсрол, нутгийн удирдлага, зам тээвэр, цагдаа, барилга, газрын харилцаа, кадастр, уул уурхай, ашигт малтмал, хөдөлмөр эрхлэлт, шүүх, эрүүл мэнд, төрийн өмчит хувьцаат компанитай холбоотой байжээ.

АТГ-т иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэлд дурдагдсан зөрчлийг шинж чанараар нь авч үзэхэд албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол 58 буюу хамгийн олон нь байв. Түүнчлэн хууль бус шийдвэртэй холбоотой 54, ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх 31, өмч хөрөнгө завшсан гэх 12, худалдан авах ажиллагаа зөрчсөн гэх 9 бусад төрлөөр 40 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлжээ. Ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тус тоон үзүүлэлт нь давхардсан тоогоор гаргасан дүн ажээ.

А.Уянга

 

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.