Хятадын иргэнд 25 жилийн хорих ял оногдууллаа

2017-05-8 Мэдээ, мэдээлэл

Хятад ард улсын иргэн Өргөнталд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж 25 жилийн хорих ял оногдууллаа. Үүний таван  жилийг гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх бөгөөд  шүүгдэгчээс 8.7 сая төгрөг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Тэрбээр  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн гурван иргэнийг заазуурдан хөнөөсөн билээ.  Тодруулбал, 46 настай эмэгтэй Х-гийн толгойн баруун хэсэг, 13 настай Б-гийн зүүн гарыг, дөрвөн настай А-гийн толгойг тус бүр 2-3 удаа заазуурдсан байна. Үүний улмаас дөрвөн настай А газар дээрээ нас барсан юм.

Прокурорын байгууллагаас гэмт этгээдэд цаазаар авах ял оноох хүсэлтийг шүүхэд танилцуулсан ч  Монгол улс цаазаар авах ялаас татгалзсан учраас түүний яллах ял 25 жил болсон гэх тайлбарыг ч хууль хүчний байгууллагынхан өгч байна.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.