Манай улс гамшигт бэлэн бус байна

2019-04-25 Нийгэм

Байгалийн гамшиг гэдэг нь байгаль болон хүний бүтээн байгуулалтыг эвдэн сүйтгэх байгалийн аюултай үзэгдэлүүдийг хэлнэ.

Байгалийн аюултай үзэгдлүүдийг дотор нь хэд хэд ангилдаг. Тухайлбал, хэээрийн түймэр. Мөн геологийн буюу цасан шуурга, газар хөдлөлт, хөлсний гулгалт хэмээдэг. Харин цаг уурын ангилалд цасан шуурга, зуд, ган, хар салхи багтдаг. Түүнчлэн усны буюу үер, цунами гэж ангилдаг.

Тэгэхээр аливаа зовлон хэлж бус хийсч ирдэг хойно иргэн та өөрөөсөө “Гамшигт бэлэн үү” гэж асуугаад үзээрэй. Манай улсын мэргэжлийн байгууллагуудын гаргасан эл сэдэвтэй холбоотой дүгнэлтээс үзвэл “Бид гамшигт бэлэн бус” гэдэг нь зөв хариулт болох нь харагдаж буй юм.

Манай улсын тухайд гамшгийн давтамж нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн дунджаар газар хөдлөлт болон цаг агаарын онц үзэгдэл ихэсжээ. Тиймээс мэргэжлийн байгууллагаас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтийг ийнхүү тосож бэлдэж байгаа нь энэ юм. Ингэхийн тулд эхлээд иргэдэд гамшгийн эрсдэлийн талаар ойлголт өгч өөрийгөө хамгаалах чадвартай болгох хэрэгтэй гэнэ.

Энэ хүрээнд иргэдийг гамшгийн эрсдэлийг даван туулахад хэрхэн бэлдэж байгаа талаар “Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт газар хөдлөлтийн зарлан мэдэгдэх дохио ажилладаг. Үүнд Засгийн газрын тогтоолтой бүх албан байгууллагууд оролцож, “Гамшиг гарсан үед байгаа газраа хэрхэн аюулгүй орхиж гарах вэ”, “Гамшгийн үед нөөц хэрхэн бүрдүүлж, холбоо харилцаагаа яаж тогтоох вэ” гэдэг чиглэлээр сургуулилалт хийдэг. Мөн жил бүр 2-3 аймагт бүх иргэдийг оролцуулан гамшгийн үед ажиллах сургуулилалт хийдэг. Үүн дээр төр захиргааны байгууллагууд, шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЗДТГ, хувийн болон улсын өмчийн бүх байгууллагууд оролцож, аюулгүй газар нүүлгэн шилжих дадлагыг хийнэ. ЕБС-ийн сурагчдад зориулж “Аюулгүй амьдрах ухаан” гэдэг сурах бичиг гаргаж, хичээл ороод эхэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, сурагчид гамшгийн боловсрол олгосноор хүүхдүүд гэртээ очиж аав, ээждээ гамшгийн тухай ойлголт өгч, орчиндоо түгээж, бас өөрийгөө хамгаална. Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгай кредитээр Гамшгийн эрсдэлээс хамгаалах менежментийн үндэс гэдэг хичээл орж эхэлсэн билээ.

Гэвч манай улс гамшигт бэлэн бус байгаа болоод ч тэр үү төсөв мөнгөний асуудлыг төрөөс хангалттай хэмжээнд шийдвэрлэхгүй байгаа нь бодит үнэн. Тухайлбал, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр 80 орчим Ерөнхий боловсролын сургуулийг хүчитгэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл Боловсролын сайдын төсвийн багцад энэ чиглэлээр гурван тэрбум төгрөг төсөвлөдөг байна.

Түүнээс гадна гамшгийн үед хамгийн их аюул дагуулах зүйл нь газар хөдлөлтөд тэсвэргүй барилгууд юм.

Хот хөдөө ялгаагүй барилгууд гамшигт тэсвэргүй байна. Тоосгон, модон байшингууд их байгаа нь түймэр эсвэл, газар хөдлөлтийн эрсдэлд өртөх магадлалтай гэдгийг мэргэжлийнхэн тодруулж буй юм. Тиймээс барилга, эрчим хүч, зам харилцаа гэх мэт дэд бүтцийн салбарт эрсдэлийн үнэлгээг хийх хэрэгтэй. Газар хөдлөлтөд тэсвэргүй 270 гаруй барилга нийслэлийн хэмжээнд байгаа аж. Энэ барилгуудыг хүчитгэх ч ёстой юу, эсвэл нураагаад дахин барих сонголт байгаа. 1960-аад онд баригдсан барилгуудыг буулгаад дахин барихгүй бол эрсдэлтэй байгаа гэдгийг мэргэжлийнхэн хэлсээр л байна. Барилгуудыг дахин барихад 150 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Гэтэл төсөвтэй холбоотой асуудал үүссээр өнөөдрийг хүрсэн нь бодит үнэн. Зүй нь ашиглалтын шаардлага хангаагүй барилгад 21500 хүн амьдарч байна. Үнэндээ иргэдийн амьдрах таатай нөхцөл бүрдээгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 234 барилгын ашиглалтыг хориглосон. Эдгээр хуучин орон сууцанд 6321 өрхийн 21500 гаруй иргэд амьдарч байгаа гэнэ. Түүнчлэн төвийн зургаан дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй 145 барилгыг буулган, дахин барилгажуулах болжээ. Энэ ажлын хүрээнд он гарснаар 823 айлын найман орон сууцыг ашиглалтад оруулсан. Мөн энэ ондоо багтаад дахин найман орон сууц шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Тэгэхээр аливаа гамшгийн үед өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гамшигт бэлэн байх асуудал тун эмзэг байдаг.

Гамшгийн эрсдэлээс хамгаалах асуудалд албаныхнаас гадна олон улсын байгууллага, төслийн багийнхан ихээхэн анхаарч ажилладаг. Тэдний ажлын жанжин шугам нь мөн л гамшгийн эрсдэлд хүмүүсийг бэлдэх байдаг. Тиймээс “Хүүхдийг ивээх сан”-гийн Хүмүүнлэгийн болон хүүхдийн ядуурлыг бууруулах төслийн менежер Б.Бүрэнжаргал “Манай оронд тохиолддог зуд, хүчтэй цасан шуурга, үер, ой хээрийн түймэр гэх мэт байгалийн аюулт үзэгдлийн талаар манайхан тодорхой хэмжээнд ойлголттой, бэлтгэл бэлэн байдлаа хангасан байдаг. Гэтэл хурдан явцтай буюу хормын дотор асар их хохирол учруулах газар хөдлөлтийн аюулд “Бид бэлэн үү” гэвэл эргэлзээтэй. Албан байгууллага, орон нутгуудаас эхлээд хувь хүн, тэр дундаа өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гамшигт бэлэн байх асуудал тун эмзэг” хэмээн тодруулж байна.

О.ГЭРЭЛ

 

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.