“Голомт”-ын Д.Баясгаланг суллаж, хилээр гарах эрхийг нь хязгаарлав

2019-01-31 Мэдээ, мэдээлэл

Хан-Уул дүүргийн шүүх Голомт банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгаланг цагдан хорихгүйгээр Монгол Улсын хилээр гарах эрхийг нь ирэх сарын 20-н хүртэл хязгаарлахаар өнөөдөр шийдвэрлэв.

Түүнийг нэг сар цагдан хорих шийдвэрийг тус шүүхээс энэ сарын 23-нд гаргасан. Харин тэрээр Ерөнхий шүүгчид гомдол мэдүүлснээр үргэлжлүүлэн хорих, эсэхийг өнөөдөр хэлэлцэж, дээрх шийдвэр гарсан байна. Түүнийг Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын хахуулиар авсан дөрвөн сая ам долларыг “Голомт” банкаар дамжуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.