Шаркийн анхны хөрөнгө оруулалтыг “Торхондой” татлаа

2019-01-21 Мэдээ, мэдээлэл


“Шарк Танк” нэвтрүүлгийг “Монгол HD” телевиз албан ёсны эрхтэйгээр өнгөрсөн жилээс бэлтгэн, үзэгчдэд хүргэж эхэлсэн билээ. Цацагдсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулаад байсан тус нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын эхний дугаар өчигдөр /2019.01.20/ үзэгчдийн хүртээл боллоо.

Шинэ улирлын эхний оролцогчид болох Б.Гончигдорж, А.Норжмаа нарын “Торхондой” модон эдлэлийн үйлдвэр 178 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус нэвртүүлгийн шүүгч, “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлээс авч чадлаа. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа Б.Гончигдорж “Монгол телевиз болон Ж.Оюунгэрэл Шаркдаа баярлалаа. Бид хичээх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

“Шарк Танк” нь гарааны бизнес эрхлэгчдийн санааг сонсож, үр өгөөжтэй гэж үзсэн төсөлд санхүүгийн тусламж өгдгөөрөө онцлогтой.

Тус нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж сэлгээ хийгдээд байгаа. Тодруулбал, “Монгол базальт” компанийн ерөнхий захирал Л.Ариунболд, “Өгөөж чихэр боов” компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл нарын оронд “MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Петровис” группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл нар багтаад буй.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.