“Улаанбаатарын өвлийн наадам” Богдхан уулын “Хүрхрээ” аманд болно

2019-01-11 Мэдээ, мэдээлэл

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” үйл ажиллагааг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Sky Resort” цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16-17-нд Богдхан уулын “Хүрхрээ” аманд зохион байгуулахаар төлөвлөжээ.  Тус наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинээр хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах онцгой ач холбогдолтой юм.

Тус наадам нь уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр хэсэгтэй. Уламжлалт хэсэгт нь монголчуудын өвлийн улирлын тоглоом наадгайнууд /мөсөн шагай, мөсөн сур, үндэсний урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэрт жагсаал/ багтдаг. Орчин үеийн хэсэгт нь уран гулгалт, хоккей, тэшүүр, шүхрийн үзүүлэх тоглолт, цана, дөрвөн дугуйт, нохойтой чарга, мөсөн хананд авиралт, сноуборд, рагбигийн тэмцээнийг зохион байгуулдаг юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.