“Зайсан хилл” цогцолборт байрлах “Event Hall”-ын хоолонд 100 хүн хорджээ

2018-12-12 Мэдээ, мэдээлэл

“Оюуны ундраа” ХХК-ийн “Зайсан хилл” цогцолборт байрлах “Event Hall”-д “НВЦ” ХХК-ийн 300 ажилтан шинэ жилээ энэ сарын 7-ны өдөр тэмдэглэжээ. Гэтэл тэдгээр ажилтны 100 гаруйд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсан байна. Ажилчид эхэндээ халуурч, бөөлжих шинж тэмдэг илэрчээ. Улмаар ууж, идсэн зүйлээс болсон байж болзошгүй гэж бодсон ч нийт 100 гаруй хүнд хордлогын шинж тэмдэг илэрсэн учраас Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсан байна. Гэтэл ажилчид хоолны хордлого авсан гэж оношилжээ.

Өнөөдрийн байдлаар “НВЦ” компанийн 20 ажилчин ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол зургаан хүн гэрээр эмчилгээ хийлгэж байна. Мөн Баянчандмань сум дахь “Баян шувуу” компанийн ажилчид хотод ирж эмчлүүлэх боломжгүй тул сумын эмнэлгийн хяналтан дор эмчилгээ хийлгэж байгаа юм.

Энэ талаар “Event Hall”-ын менежер н.Мөнхцэцэгээс тодруулахад “Тус компанийн ажилтнууд манай байгууллагад шинэ жилээ тэмдэглэсэн. Манай талаас болсон уу, үгүй юу гэдгийг шалгахаар ажиллаж байна. Эцсийн дүгнэлт гараагүй. Тав хоногийн дараа асуудал үүссэн. Маргааш нь хүртэл манай дээр өөр байгууллага үйлчилгээ авсан. Ямар нэг асуудал гараагүй. Өнгөрсөн хойно ийм асуудал үүсч байгааг гайхаж байна” гэв.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.