ЖДҮХС-гийн мөнгө эзэндээ хүрч байна уу

2018-12-6 Мэдээ, мэдээлэл

ЖДҮХС-аас зээл авахын тулд 9 байгууллагаар орж 30 гаруй бичиг баримт бүрдүүлдэг байна

Энэ асуултын хариултыг олохоор Авлигатай тэмцэх газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн өнөөгийн нөхцөл байдал, шийдэл” хэлэлцүүлэгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгээр хэд хэдэн илтгэл тавигдсан юм. Тухайлбал, “Засгийн газрын тусгай сангийн хяналт ба ил тод байдал” илтгэлийг Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж тавьсан бол “ЖДҮ-ийг хөгжүүлэх төрийн бодлогын хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх боломж” илтгэлийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энх-Амар тавьсан юм. Мөн “ЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл түүнийг даван туулах нь” илтгэлийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр тавив.

 М.Санжаадорж: ЖДҮХС-нд хийсэн шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн

(Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга)


“Өнөөдрийн байдлаар манай улсад ЖДҮХС-тай адил үйл ажиллагаа явуулдаг таван сан байдаг аж. Тодруулбал, “Тариалан эрхлэх дэмжих сан”, “Мал хамгаалах сан”, “Хөдөлмөр эрхэлэлтийг дэмжих сан”, “Боловсролын зээлийн сан”. Үүнээс гадна эх үүсвэрийг төсвөөс бүрдүүлдэг 11 сан үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн тусгай хуулиар санхүүжигддэг хэд хэдэн сан ажиллаж байгаа. Онцолбол, “Нийгмийн халамжийн сан”, “Эрүүл мэндийн даатгалын сан”. Харин төсвөөс нэг ч төгрөг авдаггүй сан бас бий. Тэр нь “Улсын авто замын сан”. Дээрх сангуудтай ижил үйл ажиллагаа явуулдаг ч зогсонги байдалтай байгаа сан олон. Нэрлэбэл, “Засгийн газрын өрийн бодлогын сан”, “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”. Өнөөдрийн байдлаар сангийн жил бүрийн төсвийг УИХ-аар баталж байгаа. Гэвч төсөв батлагдахад сан нэрээр мөнгө угаах, цаашлаад гэмт хэргийн бүрэлдэхүүн болохуйц хэрэг их гарах болсонг илтгэл тавигч нар онцлон хэлж байсан юм. Тиймээс сангийн хяналтыг чангатгах, нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй гэдэг дээр нэгдсэн байр суурьт хүрсэн. Санд тавих хяналтыг Үндэсний аудитын газар цагалбарын дагуу хийдэг. Сангийн яамны зүгээс дотоод аудитын албаар дамжуулан шаардлагатай гэж үзвэл түүврийн аргаар хяналтыг явуулдаг. Үүссэн нөхцөл байдлаас жишээ татахад ХХААХҮ-ийн сайдын багцад “ЖДҮХС”, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан, “Мал хамгаалах сан” багтдаг. Тухайн яам дотооддоо хяналт шалгалтаа хийх бүрэн боломжтой. Сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа Шилэн дансны хуулиар бүх сангийн үйл ажиллагаа тооцоо судалгаа ил явагдаж байна. “ЖДҮХС-нд 565 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас, Хөгжлийн банк, улсын төсвөөс бүрдүүлсэн. Улсын төсвөөс гэхэд 130.9 тэрбум төгрөг тусгасан. Энэ сангаас гаргасан зээлийн нөхцөл байдлыг харахад авлага нь 190 тэрбум төгрөг байна. Сангийн яамны зүгээс ЖДҮХС-д шалгалт хийхэд таван төрлийн зөрчил илэрсэн. Журам зөрчиж сонгон шалгаруулалтгүй зээл олгосон. Олгосон зээлийн эргэн төлөлтийн эрсдэл өндөр. Хэрэгжих боломжгүй төсөлд зээл өгсөн. Олон нийтэд ил тод зарладаггүйгээс иргэдэд мэдээлэл очдоггүй. Энэ үед мэдээлэлтэй хүн нь давуу эрх эдэлж зээл авах нөхцөл бүрддэг гэхчлэн зөрчил илэрсэн. Манайтай ижил сангаар дамжуулан иргэдэд зээл олгож, амжилттай хөгжиж буй олно улс байдаг. Жишээлбэл, Япон, БНСУ. Тус улсуудад үйл ажиллагаа явуулж буй сан нь олон эх үүсвэртэй байдаг. Сангийн үйл ажиллагааг агентлагийн түвшинд авч үздэг. Харин манайд УИХ-аас баталсан төсвийн дагуу Засгийн газраар дамжин яаманд хуваарилагдаж сан руу ордог. Улмаар арилжааны банк болон сангаар дамжин иргэдэд хүрч байна. “ЖДҮХС-гаас хэдэн тэрбумын зээл хүссэн төсөл байхад 1-2 сая төгрөгийн зээл хүссэн төсөл ч ирдэг. Бага хэмжээний зээл хүссэн иргэд өнөөдөр зээлээ авч чадаагүй байхад хэдэн тэрбумыг хүсэгчид авчихсан сууж байна. Үүнийг хуулиар зохицуулах ёстой” гэв.

 

<

© 2018 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.