“Ultimate Cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг хуурсан хэргийг шалгаж байна

2018-11-16 Мэдээ, мэдээлэл
 

Сүүлийн үед сүлжээний хэргүүд шилээ даран гарах боллоо. Хамгийн сүүлд авсан  мэдээллээр “Америкийн Нэгдсэн Улсын хөрөнгө оруулалттай эрсдлийн сан”-тай хамтардаг гэж иргэдийг хууран мэхэлж, “Ultimate Cycler” гэх цахим хуудсаар дамжуулан их хэмжээний хохирол учруулсан хэргийг цагдаагийнхан шалгаж байна.

Энэхүү сүлжээний гэх хэрэгт хохирсон иргэд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаж, тус сүлжээнд элсэхгүй, мөнгө шилжүүлэхгүй байхыг /91118540/-тай холбогдож, гомдол мэдээлэл бүртгүүлэхийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.