Сэргээн засах өдрийн үйлчилгээнд 60 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагджээ

2018-11-15 Мэдээ, мэдээлэл

Ховд аймгийн ХХҮГ-аас 2017 онд зорилтот бүлгийн 325 иргэнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлжээ. Харин энэ жилийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ Сэргээн засах “Өдрийн үйлчилгээг” ийнхүү үзүүлж хөгжлийн бэрхшээлтэй бэрхшээлтэй 42 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 15 хамруулаад байна.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн сэргээн засах үйлчилгээг магадлан итгэмжлэгдсэн Мөнхцохилохуй эмнэлэг, Ачлалт наран хайрхан эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлжээ. Дээрх үйл ажиллагаа нь нийгмийн зорилтот бүлэгт хүрч, тэр бүр эмчилгээ хийлгээд байх боломжгүй, гэртээ бусдаас тусгаарлагдаж байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үр дүнгээ өгсөн байна. Эмчилгээний хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие, сэтгэл зүйн байдал сайжирсанд эмчлүүлэгчид, тэдний ар гэрийнхэн баяртай байна.

Сэргээн засах үйлчилгээ нь хүний алдагдсан эрүүл мэнд, хөдөлмөрлөж аж төрөх чадварыг сэргээж, нийгмийн болон хувийн амьдралд нь идэвхтэй оролцох боломж нөхцөлийг нь бүрдүүлэхэд нийгэм анагаах ухаан, хөдөлмөр сургалт явуулах сэтгэл зүйн цогц үйлчилгээ юм. Харин Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах, нийгэмшүүлэх, амьдрах ухаанд сургах үйлчилгээг өдрийн үйлчилгээгээр үзүүлдэг байна. Тэгвэл дээр үйлчилгээнүүдэд Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж 10 хоногийн хугацаанд бие болон сэтгэл санааны ахиц гарсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.