Аймгийн төвд хатуу хучилттай зам тавьж байна

2018-11-14 Мэдээ, мэдээлэл

“Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Гурвансайхан, Хан-Уул, Их уул гэр хороололд авто зам, хатуу хучилттай зам тавьж байгаа. Энэ зун бороо, үер ус ихтэй байсны улмаас авто замын ажил удааширсан.

Эхний ээлжинд /11-р сард багтаан/ гэр хороолол дахь замыг гүйцээж ашиглалтад оруулахаа гүйцэтгэгч “Дарданговь” ХХК-ийн хамт олон мэдэгдлээ. Харин +5 градуст асфальтан хучилтыг хийдэг ба 2019 оны 3-р сард хатуу хучилттай авто замын асфальтан хучилтыг хийхээр боллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.