“Уран жолоодлого-Ур чадвар”-ын тэмцээн эхэллээ

2018-10-16 Мэдээ, мэдээлэл

Нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготойУран жолоодлого-Ур чадварын тэмцээнийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас жил бүр байгууллагынхаа жолооч нарын дунд зохион байгуулдаг. Тэмцээн нь ажилтан ажиллагсадаа сурган чадавхижуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, тогтвортой ажлын байраар хангах ач холбогдолтой.

Тэмцээнд оролцож буй жолооч нараас хууль, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартаар тестийн шалгалт авахаас гадна жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадварыг нь сорьж байна. Энэ сарын 12-ноос эхэлсэн тэмцээнд байгууллагын бүх жолоочийг хамрагдаж байгаагаараа онцлогтой. Тэмцээн үндсэн хоёр шаттай явагдах бөгөөд хэсэг тус бүрээс гурван байр шалгаруулан нэгдсэн дүнгээ гаргаж байгууллагын аваргаа тодруулна.

 

Эхний шатанд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 1 дүгээр баазын 1, 2 дугаар хэсгээс 102 жолооч оролцож мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорьсноос дараах жолооч нар шалгарч байгууллагын аваргад орох эрхээ авлаа.

Нэгдүгээр бааз 1 дүгээр хэсэг:

1 дүгээр байр Б.Уранбат 2 минут 26 секунд
2 дугаар байр Б.Батбаяр 2 минут 44 секунд
3 дугаар байр Ц. Отгонжаргал 2 минут 45 секундээр

Нэгдүгээр бааз 2 дугаар хэсэг:

1 дүгээр байр Б. Түвдэнгарав 2 минут 26 секунд
2 дугаар байр М. Гансүх 2 минут 44 секунд
3 дугаар байр Н. Ганбат 2 минут 45 секундээр шалгарлаа.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.