ДЭЛХИЙ ДҮҮРЭН ИНЭЭД…

2018-06-1 Нийгэм

Хүүхдийн баяр. Инээд цалгисан баяр. Дэлхий дахинаараа ойлгодог хэл бол инээд. Хүүгийн баяр, ач зээгийн баяр. Охины баяр, ээжийн баяр. Дэлхий дүүрэн инээд цалгиж, тэрхүү баясгалант хэлээр ярьсан сайхан өдрийн мэндийг та олондоо дэвшүүлье. Өнөөдөр бяцхан үрс минь байдгаара гоёж, нулимсаа мартсан сайхан өдөр. Бодол хүртэл нялхарч бойтогны мөрөө санах өдөр.

Ай даа цаг хугацааны хүлэг морьд цаашлан цаашлан давхисаар л байна. Үрс минь инээдээр шагааж ард олон минь итгэлэрээ шагнаж, алаг хүү минь урмаар шагнаж, аньсага зөөлөн бэр минь сэтгэлээр шагнаж энэхэн насны хань минь хайраар шагнаж нэгэн өдрийн алаг түүхийг бүтээнэм…

Дэлхий дүүрэн инээдээр ярьж, инээдээр цалгиж өнгөрүүлээрэй энэ дэлхийн бүх үрс. Олны хүч оломгүй далай. Дэлхий дүүрэн инээцгээе.

Түүхт энэ өдрийн талаар тоймлон хүргэж байна.

Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарийн женев хотноо болж, жил бүрийн зургадугаар сарын 01-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй. 1992 онд төрийн зүгээс зургадугаар сарын 01-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм.

 

Тог тог… ХААЛГАА нээ

10 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.