Инновацийн тухай ойлголт
Инноваци гэдэг үгийн гарал үүслийг авч үзвэл “in nova” буюу шинээр сэдэх, санаачлах гэсэн утгатай латин үг юм. Одоо хэрэглэгдэж байгаа дээрх үгийн утга нэлээдгүй өргөн хүрээг хамрана.
19-р зууны дундуур ялангуяа Германы соёл судлаачдын бүтээлүүдэд “инноваци” хэмээх ойлголт анх орж ирсэн. Анхандаа нэгээхэн соёлын зарим нэг элементийг нөгөө талын соёлд нэвтрүүлэх утга санааг илэрхийлдэг байжээ. Голчлон тухайн үедээ Европ маягийн ахуй амьдрал, үйлдвэрлэлийг зохион байгуулах аргыг Ази, Африкийн нийгэмд нэвтрүүлэх тухай яригддаг байж. 20-р зууны эхээр австрийн эрдэмтэн Й.Шумпетер, Оросын эрдэмтэн Н.Кондратьев нар “эдийн засгийн хөгжилд шинэчлэл, өөрчлөлт оруулах замаар хямралыг даван туулах хэрэгсэл…” гэсэн утгаар ашигласан нь үндсэн утгаа одоо хир нь алдаагүй байгаа.
Товчоор хэлбэл энэ ойлголтыг аливаа шинэ бүтээмж, шинэ санааг эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгө олох гэж ойлгож болно. Үйлдвэрлэл, үйлчилгээ, төрийн удирдлагын салбарт дэвшилтэт үр нөлөө авчрах шинэ буюу шинэчлэгдсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ технологийн процесс, мөн удирдлага, зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн болон бусад шийдлүүд инновацийн үр нөлөө юм.
Харин 1993 оны Фраскатын удирдамжид “Инноваци гэж шинэ бас шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, технологийн процессийг боловсронгүй болгох, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны эцсийн үр дүн” гэж тодорхойлсон байдаг.
Инновацийг бүтээх гурван үндсэн шалтгаан байдаг. Үүнд:
Энэ гурван нөхцөл бүрэлдэхэд инноваци хөгжих үндсэн суурь бүрдлээ гэж үзэж болно. Гадны улс орнуудад ч ийм замаар хэрэгжиж байгаа юм.
Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг аль болох зардал багатай ашигтай болгохын тулд үргэлж шинэчилж, шинэ технологийг үйлдвэрлэлдээ хэрэгжүүлэх сонирхолтой байдаг учир нэгдүгээрт үйлдвэрлэлийн зүгээс инноваци гардаг.Нөгөө талаас хэрэглэгчийн хэрэглэж буй бүтээгдэхүүн тухайн хэрэглэгчийн шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэглэгч өөртөө тааруулан бүтээгдэхүүнийг өөрчилснөөр инноваци гарах хоёр дахь шалтгаан болж байдаг.
Мөн даацтай томоохон инновациуд эрдэм шинжилгээний байгууллагуудаас гардаг.Гадаад орнуудын хувьд асар их хэмжээний хөрөнгө мөнгийг инновацид зарцуулж тэндээсээ ашиг олж байна. Зарим жишээнээс дурьдвал: Америкийн баруун эрэгт байрлах Silicon Valey технологийн төвөөс нэлээд тооны инноваци гардаг. Энэ газарт мэдээллийн технологиор үйл ажиллагаагаа явуулдаг компаниудын суурьшлын бүс юм.Энэ ч утгаараа томоохон компаниуд бие, биенээсээ өрсөж зах, зээлд ашиг олохын тулд шинэ технологи зохион бүтээлгэх гэж 5000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажуиллуулдаг ажээ.Энэ тоо бол зөвхөн нэг компанид ажилладаг инновацийн багт ажилладаг хүмүүсийн л тоо юм.
Хүний хэрэгцээг мэдэж, түүгээрээ шинэ технологи бүтээж байгаа, чадварлаг хүний нөөцтэй Энэтхэг, Солонгос зэрэг орнууд өндөр хурдаар инноваци гарган авч байна.Инновацийн индексээр Солонгос улс дэлхийд тэргүүлдэг бол Энэтхэгийн хувьд биотехнологийн салбарыг түшиглэсэн инноваци хурдаа авч байна.
Ингээд манай шинжлэх ухааны салбарынхнаас инновацийг хамгийн ойлгомжтойгоор тайлбарлах, инновацийн Монгол дахь сайн жишээг нэрлэх гэсэн асуултад хариулт авснаа хүргэе.
Д.РЭГДЭЛ: Инноваци гэж шинэ технологи ашиглах, шинэ бүтээгдэхүүн гаргахыг хэлнэ
(Монгол Улсын Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, Академич )
Төрийн соёрхолт Н.НАЦАГНЯМ: Аливаа зүйлийг маш түргэн шуурхай шийдвэрлэхийг инноваци гэнэ
Б.Дөлгөөн: Утаагүй зуух бол Монгол дахь инновацийн сайн жишээ
(Монгол бизнесийн хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн гишүүн, “Тэнгэр капитал” ХХК-ийн захирал, эдийн засагч )
Б.Од
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87386
30526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.