Хуулиасаа давсан журмууд ба гэрээний орчуулгын балаг

2018-05-2 Нийгэм

Занабазарын Ногоон дарь эх, хүннүгийн оршуулгын эд зүйлс, хүрэл сав зэрэг нийт 417 ширхэг үзмэрүүдийг Өмнөд Солонгос руу гаргах гэснийг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын алба нисэхийн гааль дээр саатуулжээ. Энэ тухай “Хосгүй үнэт өвүүдээ хууль зөрчин хил давуулах гэж байжээ” гэсэн гарчигтай сурвалжилга “Өнөөдөр” сонины өнгөрсөн сарын 25-ны дугаарт нийтлэгдсэн байна. Мөн дараагийнх нь дугаарт мэдээллийн тэнцвэрийг хадгалж БСШУСЯ, ШУА-ийн мэргэжилтнүүдийн ярилцлага мэдэгдлийг нийтэлжээ.
“Соёлын эд зүйлсийн эгүүлэг ба буцаалт: ЮНИДРУА-гийн Конвенц” номыг хэвлүүлж, соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэх олон улсын гэрээнүүдийг үндэсний хууль тогтоомжтой харьцуулсныхаа хувьд дээрх мэдээллүүдэд хөндлөнгөөс хийсэн цухас тэмдэглэлээ та бүхэнд хүргэе.


Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл болон БСШУСЯ-ны эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлсэн дээрх мэдээллүүдэд – Нэгд: олон улсын гэрээ, хэлэлцээрийн эх бичвэрийн боловсруулалт, орчуулгыг хөндөж. Хоёрт:үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагыг дахин нотолжээ. Хэдийгээр уг мэдээллүүд ерөнхийдүү ч олон улсын гэрээний орчуулга болон үндэсний хууль тогтоомжийн дутуу дулимаг боловсруулалтад асуудлын гол учирбайна гэж таамагланам.
Хоёр болон олон талт олон улсын гэрээ, хэлэлцээрийн боловсруулалт, орчуулгын асуудлыг хөндөхдөө монгол, солонгосын байгуулсан гэрээний зөв, бурууг шүүх гэсэнгүй. Өмнөд Солонгост “айлчлах гэсэн үзмэрүүдэд”үзэсгэлэнгийн гэрээ нь бишхарин аливаа гэрээг монгол хэлээр боловсруулахад (орчуулсан байх) ач холбогдол өгдөггүй хайнга хандлага “дэгээ” болсныг онцлох гэсэн юм.
Зөвхөн соёлынхон гэлтгүй, манай бүх салбарынханд, олон улсын шинжтэй гэрээ хэлэлцээрт хайнга хандах хандлага нэлэнхүйдээ давамгайлжээ. Гадаадын компаниудтай байгуулсан гэрээнүүд бөөн асуудал дэгдээж, монголын ард түмнийг өр ширэнд унагаж буй бэлээхэн жишээг уул уурхайтай холбоотой гэрээнүүдээс харж болно.Хэдийгээр, Үндсэн хуульд монгол хэлийг төрийн албан ёсны хэлээр тунхагласан ч гэлээ гэрээний баталгаатай монгол эх бичвэр, орчуулга тун ховор байдаг.Гэрээний монгол орчуулгыг хийдэггүй, бараг хянадаггүйгээс болж гэрээг хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлсэн ч гажуудуулдаг, адаг сүүлд нь олон улсын шүүх, арбитрт очдог жишиг тогтсоныгманайхны хайхрамжгүй зангаас болсон гэлтэй…

Соёлын салбарынхан ч үүнийг тойрсонгүй. “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн ажилтан Г.Эрэгзэн үзэсгэлэнгийн гэрээг БСШУСЯ, ГХЯ-ны Гэрээ эрх зүйн газраар хянуулсан гэжээ. Гэвч, тэр хянуулсан гэрээ нь үг үсгийн алдаатай, мэргэжлийн түвшинд бүрэн боловсруулаагүй гэрээ байсан болж таарлаа.
“Байгуулсан гэрээг нь үзэхэд ч үг үсгийн алдаатай, хэл найруулгыг нь хуулийн хэллэгээр өөрчлөх шаардлагатай, гарын үсэг, тамганы дардсыг гэрээний бусад хуудастай хавсарч үйлдээгүй учраас нэг хуудас сугалахад л гэрээний заалтууд өөрчлөгдөх бүрэн боломжтой” хэмээнМонгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, Шашны бодлогийн зөвлөх Ц.Хулан шүүмжилсэн байна. Энэ шалтагүзмэрүүдийг БНСУ-ын Үндэсний музейд 4 дүгээр сарын 27-ноос дэлгэхээр товлосныг хойшлуулах нэг үндэслэл болжээ.
БСШУСЯ, ГХЯ-д соёлын гэрээ хэлэлцээрийг боловсруулах, орчуулах дагнасан боловсон хүчин хомс тул арга ч үгүй байх. Манай яамд хэт их ачааллыг нэг мэргэжилтэнд өгч,олон зүйлд самгардуулан нэг чиглэлээр дагнуулдаггүй. Мэргэшүүлж, дадлагашуулдаггүй, туршлага ур чадварыг үнэлдэггүй. Иймээс соёлын гэрээнүүдийг дагнасан мэргэжилтнүүд бэлтгэгдээгүй. Нэр томьёоны асуудлуудлыг нэг мөр цэгцлээгүй билээ. Үүнийгманай улс бусад улстай байгуулсан соёлын гэрээнүүдийн “байдаггүй”монгол эх бичвэрүүд батална.
Зарим соёлын гэрээг заавал мэдэх ёстойсоёлын мэргэжилтнүүд нь ч хүртэлогт дуулаагүйбайдаг. Тухайлбал, тэртээх 45 жилийн өмнө Италитай байгуулсан соёлын хамтын ажиллагааныхэлэлцээрийн монгол эх бичвэр олддоггүй. Гэтэл италийн гадаад хэргийн яамны вэбсайтад англи, итали хэлээр байж л байдаг. Уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамгийн сүүлийнхийг нь буюу 2017-2020 оны хооронд хэрэгжих хөтөлбөрийг мөн л италийн гадаад хэргийн яамны вэбсайтаас л үзэж болно. Мэдээж монголоор биш… Бас,2011 оныСоёлын өвийг хууль бусаар хил давуулах, соёлын дурсгалт газар хууль бусаар малтлага хийх, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хулгайд алдагдахаас сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг монголоор үзсэнмэргэжилтэн олддоггүй.
Г.Эрэгзэнгийн дурдсан2016-2019 оны соёлын солилцооны тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хөтөлбөр болон Соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУЯ болон БНСУ-ын Соёлын өвийн захиргаа хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг зэргийн монгол эх бичвэр байдаг байх. Хэрэв байгаа бол хаанаас үзэж болох вэ?
Нэгдэн орсон гэрээ конвенцийг яриагүй байна шүү!Монгол эх бичвэр нь заавал байх ёстой хоёр талт гэрээнүүдийг хэлж байна. Харин олон улсын гэрээ конвенцийн эх бичвэрийн орчуулга бол үнэхээр холион бантан. Холбогдох яам нь нягтлан хянаж, тайлбар судалгаатай хийсэн гэрээний орчуулга бараг байхгүй. Монгол орчуулга ойлгомжгүй, тайлбаргүй болохоор нэгдэн орсон гэрээ конвенцообүрэн хэрэгжүүлж чадалгүй 20, 30 жил болдог.Бүр огт орчуулаагүй конвенцийг олон жил “хэрэгжүүлсэн” тохиолдол ч илэрсэн гэдэг.Үүнийг – хариуцлага хүлээхээс эмээж “албан бус” гэж заавал бичдэг заншлыг — халахгүй бол уул уурхайтай холбоотой гэрээнүүдийн будилаан шиг завхрал цаашид ч үүссээр байх болно.
Албажуулаагүй хайш яаж орчуулсан эсхүл бүрэн боловсруулаагүй гэрээний заалтуудыг хааш нь ч гуйвуулах аюултай тулмэргэшиж дагнасан бичгийн орчуулагчдыг санхүүжүүлж, бэлдэх зайлшгүй шаардлагатай.Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан энэ асуудлыг хөнджээ. Харин Г.Эрэгзэн үзэсгэлэнгийн гэрээг ГХЯ бүртгэж, бүртгэлийн дугаар өгч баталгаажуулсан гэжээ.
Мөн, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Даваацэрэн “Манай улс соёлын өвийг хамгаалах, түгээн сурталчлахтай холбоотой дөрвөн конвенцид элссэн, тав, зургаа дахьд нь элсэхээр судалж байна” гэжээ.Нэгдэн орсон дөрвөн конвенцийн нэг нь Соёлын үнэт зүйлийн хууль бус импорт, экспорт, өмчлөх эрхийн шилжилтийг урьдчилан сэргийлэх болон хориглох арга хэмжээний тухай ЮНЕСКО-гийн 1970 оны Конвенц (“ЮНЕСКО-гийн Конвенц”)юм. Legalinfo.mnвэбсайт дээр тавьсан 1991 онд нэгдэн орсон уг гэрээний эх бичвэрийн орчуулга шаардлага хангахаа байсан. Чухал нэр томьёог гээн орчуулснаас болжТ-Батаарыг АНУ-аас эргүүлэн авахад холбогдох мэргэжилтнүүдийн дунд буруу ташаа ойлголт төрж, “дипломат алдаа” хүртэл гаргуулж байсан орчуулга билээ.
Ц.Даваацэрэн мэргэжилтний хэлсэн “элсэхээр судалж байгаа” конвенцийн нэг нь Хулгайлсан эсвэл хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА-гийн 1995 оны Конвенц(“ЮНИДРУА-гийн Конвенц”) байх. Уг гэрээнд элсэн орвол үзмэрээ гадаадын үзэсгэлэнд гаргахадарай санаа амар илгээх болно. Нэгдэн орохыг мэргэжилтнүүд 2003 оноос л уриалсан боловч төрөөс санхүүжилтийг шийдэхгүй өдий хүрсэн. Хоёр, гурван жилийн өмнө ЮНЕСКО-гийн санхүүжилтээр эх бичвэрийн орчуулгыг хийлгэх гэсэн ч хайнга хандаж гүүглээр орчуулсан. Уг гүүгэлдсэн орчуулгыг нь соёл, гадаад хэргийн хоёр яам нэг нэгэн рүүгээр шидсээр, “чихсээр” хэд хэдэн сайдыг сольж амжлаа.
Үүнийгсоёлын болон хуулийн зарим мэргэжилтнүүд засаж залруулахаар, өөрсдийн санаачлагаарЮНИДРУА-гийн Конвенцийн эх бичвэрийн орчуулгыг тайлбарын хамт хийж, мөн ЮНЕСКО-гийн Конвенцийн эх бичвэрийн орчуулгыг англи хэлээр дахин орчуулан (өмнөх нь оросоос орчуулсан) “Соёлын эд зүйлсийн эгүүлэг ба буцаалт: ЮНИДРУА-гийн Конвенц” номыг хэвлүүлсэн.
Уг судалгаа, орчуулгын ном нь шинэ гэрээнд элсэхэд бүрэн ашиглах боломжтой судалгааны бүтээл болсон. Элссэн болон элсэх гэж байгаа гэрээний эх бичвэрүүдийг орчуулж, нэр томьёог тайлбарласан үндэсний мэргэжилтнүүд нэг ч ном өмнө нь хэвлэгдээгүй. Соёлын ба хуулийн мэргэжилтнүүдийн монгол хэлээрээ энэ чиглэлээр бичсэн монголын анхны судалгааны ном билээ. Иймд холбогдох яамд, байгууллагууд үндэсний мэргэжилтнүүдийнхээ судалгааг үзэж, ашиглаж, хамтран ажиллаж хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж яагаад болохгүй билээ.ЮНИДРУА-гийн Конвенцийн эх бичвэрийн орчуулгуудыг харьцуулж алдаа мадгаа засаж болно.
Өмнөд Солонгост үзэсгэлэн гаргахад “саад болсон” өөр нэг асуудал бол журам бололтой. ҮАБЗ 2012 оны журмыг дагаж мөрдөнө гэсэн бол соёлын яамныхан тэр журам хамаагүй гэжээ. Гэсэн атлаа 2014 оны хуульд заасан гол журмуудаа батлуулаагүй байгаа аж. Энэ бол манай зарим мэргэжилтнүүдийн шүүмжилдэг “хуулиасаа давсан журам” баталдгын нэг балаг юм.
Даахгүй нохой булуу хураана гэхчээр, ганц хуулийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд өчнөөн журам батлах ёстойг заачихаад тэднийгээ 4 жил болж байхад батлуулж, дуусаагүй яваа нь ийм байдалд хүргэжээ. Ганц хүн битгий хэл бүхэл бүтэн хэлтэс ч 4 жилийн дотор 2014 оны соёлын өвийн хуульд заасан журмуудыг боловсруулж батлах хэцүү байх.
Зөрчилдөөнөөс дүгнэхэд, Засгийн газар хүчингүй болгосон 2012 оны журмаа албан ёсоор мэдэгдээгүй. Харин мартчихаад тууж явсныг ҮАБЗ сануулсан бололтой. Угаасаа манайд нэг ийм,дуртай үедээ хэрэгжүүлдэг, дургүй бол “умартдаг”, эсхүл сэмээрхэн шинэ журам баталчихдаг,“хэдхэн хүн мэддэг журмын тогтолцоо” тогтсон гэж сэрддэг хүмүүс бий. Ийм ээдрээ ярвигтай асуудлын захаасЕрөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан бассөхжээ.
Мөн тэрээр 2014 оны Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн зарим дутуу боловсруулсан заалтуудыг шүүмжилсэн байна. Үнэхээр манай хууль тогтоомжид соёлын өв алдагдсан тохиолдолд эргүүлэн авчрах,олгох механизмыг дутуу боловсруулсан. Үүнийг дээр дурдсан хоёр конвенцид нийцүүлэн улам боловсронгуй болгох боломжтой гэж мөн дээр дурдсан номонд дэлгэрэнгүй бичсэн билээ.
“Соёлын өвийн аюулгүй байдал” ТББ-ын тэргүүн,
судлаач Чойнонз Эрдэмбилэг

2018.04.29

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.