Хаврын цагт хачигт халдвар их гардаг бөгөөд хачигт халдвараас болж эрүүл мэнд, амь насаараа хохирох харамсалтай хэргүүд гардаг. Он гарсаар хачигт халдварын 142 сэжигтэй тохиолдол 13 аймгийн 46 сум, Нийслэлийн таван дүүрэгт гарсан нь лабораторийн шинжилгээгээр баталгаажжээ. Тиймээс хээр талд явахдаа, ой модонд аялж зугаалахдаа малгай, урт түрийтэй гутал өмсөх, өмссөн хувцсаа байнга шалгаж, сэгсэрч байхыг ЗӨСҮТ-ээс анхааруулж байна.