Сурагчдын улсын шалгалтын хуваарийг гаргажээ

2017-03-24 Боловсрол

Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р ангийн төгсөгчид улсын шалгалт өгнө. Сурагчдын улсын шалгалтын хуваарийг Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс гаргажээ. Улсын шалгалт нь ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой гэдгийг БҮТ-ийнхөн тодотгож байна.

Улсын шалгалтыг 2017 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р ангийн төгсөгчдөөс дараах хуваарийн дагуу авна.

5-р анги

  1. Монгол хэл – 5-р сарын 22
  2. Математик – 5-р сарын 24
  3. Байгаль шинжлэл – 5-р сарын 26

9-р анги

  1. Монгол хэл – 5-р сарын 25
  2. Математик – 5-р сарын 26
  3. Байгалийн ухаан – 5-р сарын 29
  4. Нийгмийн ухаан – 5-р сарын 30

12-р анги

  1. Монгол хэл – 5-р сарын 24
  2. Математик – 5-р сарын 25
  3. Сонгосон агуулга – 5-р сарын 26
  4. Гадаад хэл – 5-р сарын 29

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.