Засгийн газрын шийдвэрийг үл тоосон компаниудад ямар хариуцлага тооцох вэ

2018-01-29 Нийгэм

Засгийн газар шатахууны хомсдол, үнийн хөөрөгдлийн эсрэг арга хэмжээ авч А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн ч бодит байдал дээр өөрчлөгдсөн зүйл огт алга. Нөгөө л үнийн хөөрөгдөл, урт дараалал, иргэдийн бухимдал, шатахууны хомсдол яг хэвээрээ. Манай сурвалжлах хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдээр хэд хэдэн шатахуун түгээх станцын нөхцөл байдалтай танилцсан юм.

Бидний хамгийн эхний зогсоол “Петровис” байв. Энд иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг АИ92 байхгүй гэнэ. Харин “АИ95 авуул ав даа л гэж байна шүү”. Бас болоогүй үнэ нь нэмэгдээл 2040 төгрөг болсон харагдана.
Ийнхүү дараагийн шатахуун түгээх станцыг зорив. Энэ бол “Сод Монгол”-ын харьяа нэгэн газар байв. Дараалал багагүй үүсчээ. Гэвч энд зөвхөн Содын картаар л үйлчилж байгаа гэв. Харин “М-Ойл” урт жагсаал үүссэн ч АИ92 болон бусад шатахууныг төгрөгөөр хэвийн олгож байна.

Энэ мэтчилэн шатахуун түгээх станцуудын амьдрал эрээн бараантай байна. Засгийн газраас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр буюу энэ сарын 23-ны байдлаар шатахууны 39 хоногийн нөөцтэй байгааг тодотгосон. Үүнээс А80 60 хоног, АИ92 болон АИ95 41 хоног, дизельтүлш 38 хоног, онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна. Монгол Улс 2014 онд 1.3 сая тонн, 2015 онд 1.2 сая тонн, 2016 онд – 1,2 сая тонн, 2017 онд 1.5 сая тонн шатахуун импортоор авсан байна. Цаашид түлшний жижиглэн худалдааг зах зээлийн үнэтэй уялдуулах, евро-5 шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх, газрын тосны үйлдвэр барих ажлыг эрчимжүүлнэ гэж Засгийн газар мэдэгдээд байна.

Тэгэхээр сар шинийн баярын дараа манай улсын шатахууны нөөц дуусах нь. Энэ янзаараа Засгийн газар шатахууны үнийг чөдөрлөх үүргээ ч биелүүлж чадахгүй нь. Импортлогч хэдхэн компаниуд атганаас гарч дөнгөхгүй “базуулж” байгаа нь амьдрал дээр ил болсоор. Шатахууны үнийг зохицуулах хууль эрх зүйн агктгүйгээс л ийм байдал байсхийгээд л тохиолдож байгааг зарим улс төрчид сануулсаар байдаг ч хэн ч өөрчлөхөөр оролдохгүй байна. Магадгүй энэ санаачлагыг тэр даруй нь дардаг шатахуун импортлогч компаниудын эзэн улстөрчдийн давагдашгүй нөлөө байдаг байх. Монголын төр ингэтлээ сульдсан гэж үү.

 Ийнхүү ард түмэн Засгийн газартаа, импортлогчдод хууртсан амралтын өдрүүд өнгөрч, шатахуунаа үнэтэй борлуулахаар зурагласан импортлогчдын “хавханд” оров.


Холбогдох татварыг нь султгаад байхад импортлогчид улам л толгой дээр гарч суух нь. Өөрөөр хэлбэл, төрт улсынхаа шийдвэрийг үл тоосон хувийн компаниудад хариуцлага тооцох цаг хэдийнэ болжээ, Ерөнхий сайд аа.

Манай сурвалжлах баг  өнөө өглөө  “МТ”, “Жаст-Ойл”, “Тэспетролиум”-ын салбаруудаар очиж ямар байдалтай байгаатай танилцсан юм. “МТ” хүн багатай АИ92 1730, АИ95 2040 төгрөг болжээ. Хамгийн их дараалал үүсгэн шатахуун түгээж байгаа нь “Жаст-Ойл” байв. АИ92 шатахуун 1630, АИ95 1820 төгрөг байлаа. Харин “Тэспетролиум”-ийн самбар дээр АИ92 1650, АИ95 2050 төгрөг. Ийнхүү ард түмэн Засгийн газартаа, импортлогчдод хууртсан амралтын өдрүүд өнгөрч, шатахуунаа үнэтэй борлуулахаар зурагласан импортлогчдын “хавханд” оров.

Ингэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва юу бодож яваа бол.

Хууль л амла!

11 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.