Дорноговь аймгийн Сайншанд суманд 2011 оноос эхлэн баригдсан 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болжээ

Анх Эрүүл мэндийн яамны харьяанд зарласан тендерт “Мон Инж Бар” ХХК шалгарч улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дээрх эмнэлгийн барилгыг барьж эхэлсэн боловч хугацаанд нь ашиглалтад оруулаагүй байсаар өнгөрсөн оны 12-р сард дутуу баригдсан барилгыг буулгах шийдвэр гараад байсан юм.

Харин Эрүүл мэндийн салбарын царцаагдсан барилгын асуудалд онцгой анхаарч, яаралтай ашиглалтанд оруулахад тулгарч байгаа бэрхшээл саадыг арилгах, газар дээр нь очиж танилцан, шийдвэрлэж эхэлсний хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  дээрх эмнэлгийн байрилгын ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.