ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРЫГ ШИНЭЧИЛНЭ

2018-01-11 Мэдээ, мэдээлэл

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ оны долдугаар сарын 1-нээс шинэчилэх болжээ.

Автомашины дугааржуулалтыг үсэг, тэмдэглэгээ буюу 4 орон тоо, үсгийг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор ЗТХЯ-наас MNS 4410:2002 стандартыг өнгөрсөн онд баталсан. Энэ дагуу холбогдох журам, программд өөрчлөлт оруулж шинэчлэхээр ажиллаж байгаа аж. Энэ талаар Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн дэд захирал Х.Баярхүү “Манай улс УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг. Гэвч тээврийн хэрэгсэлтэйгээ өөр улсад зорчиход зарим улс тухайн үсгийг таньдаггүй. Тухайлбал, “Ж” үсгийг ОХУ-аас бусад газарт төдийлөн мэддэггүй. Тиймээс хуучин хэрэглэгдэж байсан дугаарын үсгийг A, B, C, D гэх мэт 11 латин үсгээр солих юм. Өөрөөр хэлбэл, “0000 УНЯ” гэсэн дугаар “0000 ABC” болно. Харин дугаарын хэмжээ, өнгө будагт өөрчлөлт орохгүй. Мөн нэг машин нэг л дугаартай байна. Тиймээс тээврийн хэрэгслээ худалдсан тохиолдолд дугаартай нь өгнө гэсэн үг. Манай зарим иргэд дугаараа өөртөө авч үлддэг тохиолдол байсан” хэмээв.

Дашрамд, тээврийн хэрэгслийнхээ дугаарыг солиход одоо хэрэгжиж байгаа улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авах аж.

Хууль л амла!

1 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.