Согтуугаар жолоо барьсан 31 жолоочийг илрүүлэн саатуулжээ

2017-11-21 Мэдээ, мэдээлэл

2017 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 305 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 206 дуудлага бүртгэгджээ. Улмаар осол хэргийн улмаас 5 хүн гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1 бүртгэгджээ.

Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон.

Тухайлбал:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутагт Hyundai Porter маркийн Б жолоочтой автомашинтай Sunik GS-125 Л жолоочтой мотоцикльтой мөргөлдөж мөргөлдөж мотоциклийн зорчигч С-ийн амь нас хохирсон хэрэг гарсан байна.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.