ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/ “Оюуны дархлаа” ТББ-аас ХДХВ буюу ДОХ-ын халдварын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө.
НҮБ-ийн дэргэдэх ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн газраас 90,90,90-ийн зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж эхэлжээ. Энэ нь 2030 он гэхэд нийт халдвартай хүмүүсийн 90 хувийг илрүүлж, эдгээр иргэдийн 90 хувийг эмчилгээнд хамруулах, эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн вирусын ачааллыг 90 хувиар бууруулах зорилт юм.
Улсын хэмжээнд ХДХВ-ийн шинжилгээ авдаг 84 цэг байдаг ч жилд 400 мянга гаруй хүн шинжилгээ өгдөг байна. Гэвч уг шинжилгээнд хамрагдагчдын 70 хувийг жирэмсэн эхчүүд, энхийг сахиулагчид, төрийн албан хаагчид, гадаадад сурах оюутнууд гэсэн эрсдэл багатай бүлгийнхэн эзэлдэг аж. Тиймээс гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн иргэд, бэлгийн цөөнх, биеэ үнэлэгчид гэсэн халдварт өртсөн байх вий гэсэн бүлгийнхэн хамрагдахгүй хоцордог гэнэ. Тиймээс манай улсад ч 90,90,90-ийн зарчмыг хэрэгжүүлж, илрүүлэлтийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал асуудал болоод байна.
Эмч, мэргэжилтнүүд энэ үеэр эрсдэлд орохуйц алхам хийсэн л бол заавал шинжилгээ өгөх хэрэгтэйг онцолсон юм.
Монгол улсад ДОХ-ын халдвартай 249 иргэн бүртгэгдээд байгаагийн 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Нийт бүртгэгдсэн эрэгтэйчүүдийн 79.2 хувийг бэлгийн цөөнх хүмүүс эзэлж байгаа аж.
Б.Зулсар
87430
30698
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.