Увс аймгийн иргэдийн 2025 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан “Махны нөөц бэлтгэн нийлүүлэгчдэд зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлж зах зээлээс хямд үнээр, чанарын шаардлага хангасан мах борлуулах гэрээнд аймгийн Засаг дарга С.Батжаргал, Монтува ХХК-ын захирал Ц.Цэцэгмаа, ХААН банкны Увс салбарыг төлөөлж Ж.Сайнбилэг нар гарын үсэг зурлаа.
Монтува ХХК нь 4-6-р сард нөөцөлсөн хонь, үхрийн 200 тн махыг 10 000 (арван мянган) төгрөгөөр борлуулна.
Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг махны агуулахын эрүүл ахуйн стандарт, нөөц, үнэ, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.