Танилцуулга

Увс аймаг нь Монгол Улсын баруун хязгаарт Их нууруудын хотгорт оршдог, 69.6 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, аймгийн нийт хилийн урт 1267 км. Баруун талаараа Баян-Өлгий аймаг, өмнө талаараа Ховд аймаг, зүүн талаараа Завхан аймаг, хойд талаараа ОХУ-ын Тува улстай 575км газар нутгаар хиллэн оршдог. ОХУ-ын Тува улсын Кызыл хотоос 436км зайтай, БНХакаси улсын Абакан хотоос -690км, БНАлтай улсын Горно-Алтайск хотоос 800км, Алтайн хязгаарын Барнаул хотоос 1040км, Новосибирск хотоос 1230км зайтай оршдог. Хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 758.9 метрт буй Увс нуурын ай савын дархан цаазат газар бөгөөд хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4250 метрт өргөгдсөн Цагаан дэглий оргил юм. Дөрвөд далай хаан, Зоригт хааны аймгийг нэгтгэж, 1925 онд Чандмань уулын аймгийг байгуулж, улмаар 1931 оны хоёрдугаар сарын 6-нд Увс аймгийн хилийн заагийг тогтоосноор Увс аймгийн засаг захиргааны хуваарь үүссэн. Аймгийн төв нь Улаангом, засаг захиргааны нэгжийн хувьд 19 сум, 93 багтай, 2015 оны жил эцсийн байдлаар 21.2 мянган өрх, 80.4 мянган суурин хүн амтай. Аймгийн төв Улаангом хот нь 27.8 мянган оршин суугчтай, нийслэл Улаанбаатар хотоос 1336 км алсад оршдог.

Увс

Мөс цөмөрч олон тооны бог мал хорогджээ

Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Нуурын шал” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км / тус багийн харьяат малчин Б энэ сарын Хяргас нуурын мөс цоолон мал усалж байхад, мөс цө...

Улаангомын төв талбай дахь ирвэсийн цугларалт

  Дэлхий нийтээрээ олон улсын ирвэсийн (цасны барс) өдрийг тэмдэглэв. Энэ өдөр Улаангом хотын төв талбайд (Увс аймгийн төв) нэгэн томоохон үйл явдал болсон нь “Ирвэсийн эх нутаг 2017” хэмэ...

Хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй цэс татаж авахыг уриаллаа

Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагаас Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран эцэг эх, сурган хүмүүжүүлэгч болон хүүхдүүдэд зориулсан хүүхэд хүмүүжүүлэх арга, хүүхэд хамгааллын талаарх м...

ЧАЦАРГАНА ТӨСЛИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МҮХАҮТ, Германы ХАҮТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд Увс аймагт “Чацаргана” төслийг 2015 оны 11-р сард албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд Увс аймагт чацарганы каластр б...

ГАР УРЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

Увс аймгийн ард түмэн эрт дээр үеэс ардын язгуур өв соёлоо үр хойч үедээ өвлүүлэн үлдээсээр ирсэн уламжлалтай. Энэ сарын 25-нд Улаангом хотноо нутгийн гар урчуудыг дэмжих, бүтээлийг нь...

Хог хаягдлын асуудлыг зөвлөлдлөө

Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын хорооноос Увс аймгийн хаягдлын удирдлагын төв болох “Элемэнт” ХХК, Улаангом сумын удирдлагууд, аймгийн төвийн гэр хорооллын багаас ...

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.