УВС: Нээлттэй өдөрлөгөөр эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос хүргэж байна

12 цагийн өмнө Увс

Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд өнөөдөр “Үйлчлүүлэгч таны төлөө” нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн Спортын ордонд зохион байгуулж байна.

Өдөрлөгийн зорилго иргэдэд эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөнд хамруулахад чиглэжээ.

Өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагын эмч, мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн мэдээлэл хүргэх зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлж байна.

Мөн үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээний чанарыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл, сурталчилгаа хийж байна. Өдөрлөг өнөөдөр 09:00-14:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газраас иргэдийг идэвхтэй хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарахыг уриаллаа.

Өдөрлөгийг аймгийн Эрүүл мэндийн газар Зооноз өвчин судлалын төв, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн эмнэлэг болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.