Бүсчилсэн хөгжил, дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бодлогын хороо хуралдаж байна. Тус хуралдаанаар хэлэлцэх “Иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын зориулалт, байршил хэмжээг батлах тухай” болон “Ногоон хөгжлийн бодлого-2030” бодлогын баримт бичгийн төслийг аймгийн ИТХ-ын Бүсчилсэн хөгжил, дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бодлогын хороо хэлэлцэж, уг асуудлуудад холбогдох санал дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна.
2023-2024 оны 12-р сарын 12-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн 100 гаруй мянган иргэдийн 47.24 хувь газар өмчлөх эрхээ эдэлжээ.
Тодруулбал, 51620 иргэнд 9656.05 га газар өмчлүүлсэн бол гэр бүлийн хэрэгцээнд зориулж 51539 иргэнд 9636.88 га, аж ахуйн зориулалтаар 38 иргэнд 12.47 га газрыг олгосон байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.