Сэлэнгэ аймгийн БОАЖГ-аас хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамтарсан шалгатыг тогтмол зохион байгуулж байна.
Тухайлбал, долоон хоногт явуулсан аймаг, орон нутгийн байгаль орчны хяналтын ажилтнууд, цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалтаар хууль бусаар алт олборлож, гол бохирдуулсан зөрчлийг илрүүлжээ.
Тодруулбал, тус аймгийн Ерөө сумын Бугант багийн нутагт Их алтны “Зүр хүзүү” уулын ар хэсэгт, Ерөө голын эрэг дагуу болон гол дотор Бугант тосгоны харьяат нэр бүхий иргэд зөрчил гаргасан байсныг илрүүлэн шалгаж байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.