Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тус аймгийн Цагааннуур сумын нутагт нүүдлийн шувуудын ажиглалт, тооллогын судалгааг амжилттай зохион байгуулсан байна.
Судалгааны хүрээнд тухайн бүс нутгийн нуур, усны ай сав орчмын 7 км радиуст хээрийн ажиглалт хийжээ.
Ажиглалт нь зоонозын гаралтай халдварт өвчний эрсдэлийг үнэлэх, байгаль орчны өөрчлөлтөд өртөмтгий шувууны төрөл зүйлүүдийн хөдөлгөөн, тархацын динамикийг судлахад чиглэдэг байна.
Уг ажиглалтаар 7 зүйлийн нийт 1500 орчим нүүдлийн шувууг тоолж бүртгэсэн байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.