Сэлэнгэ аймаг маань Монгол орны нутгийн хойд хэсэгт Орхон Сэлэнгийн сав газрын дунд зэргийн уулс бүхий 41,2 мянган дөрвөлжин км нутаг дэвсгэр эзлэн оршдог аймаг юм. Аймгийн төв нь Сүхбаатар хот, нийслэл Улаанбаатар хоттой төмөр зам болон асфальтан хучилттай замаар холбогддог ба нийслэлээс 321 км зайтай оршино. Сэлэнгэ аймгийн нутаг нь Их Монгол улсын үед баруун хойд хязгаар байсан бөгөөд Их Монгол улсын задралын үед Гэрсэнз жалайр хунтайжийн нутагт харъяалагддаг байжээ. Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймгийн Эрдэнэван, Баатарван, Ахай гүний хошуудаас бүрддэг байсан. Хожим Эрдэнэвангийн хошуунаас нутаг тусгаарлаж Сумъяа бэйсийн хошуу шинээр байгуулагдсан байна. Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг юмаа. Манай орны газар тариалангийн талбай нь үлэмж хэсэг Орхон Сэлэнгийн сав газарт төвлөрсөн байдаг. Улсын үр тарианы 45 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570 гаруй мянган малтай. Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурмын үйлдвэр, вагон засварын газрууд байдаг. Хүн ам нь 2014 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр суурин хүн амын тоо 105253-д хүрсэн нь өмнөх оноос 19 хүнээр нэмэгдсэн байна. Хүн амын нас хүйсийн бүтцээр авч үзвэл нийт хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 50.4, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 49.6, 0-14 насны хүүхэд 27.2, 15-59 насны хүн 66.6, 60-аас дээш насны хүмүүс 6.2 хувийг эзэлж байна.
Мандал сумын ИТХ-ын дарга Б.Ганболд, Засаг даргын орлогч Л.Мөнхбат нар “Атрын 1,2-р аян”-д оролцож явсан ахмад тариаланчдад хүндэтгэл үзүүлэх уулзалтыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд атар газа...
Төвийн бүсийн аймгуудын Цагдаагийн газруудын аварга шалгаруулах сагс болон гар бөмбөгийн тэмцээнд манай аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид амжилттай оролцлоо. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын эрэ...
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.