Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн далангийн цагаан тоосны нөлөөллийг шинжлэн тодорхойлох хөндлөнгийн экспертизийг хийлгэхээр болжээ. Цагаан тоосны дэгдэлтэнд өртдөг бүс нутгийн иргэд нэгдэн “Цагаан тоосноос ирээдүйгээ аврах” хөдөлгөөнийг байгуулсан. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын хэсэг, Говил баг болон Жаргалант сумынхан тоосжилт ихтэй бүсэд хамаардаг.
Цагаан тоос нь хүний бие, байгаль орчинд нөлөөлөх хор уршгийг Эрдэнэт үйлдвэрээс удаа дараа судалж, шинжлүүлсээр байсан гэдэг. Тухайн бүсийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулдаг. Энэ үзлэг, судалгааны дүнд хүний биед хор хөнөөл учруулж байгаа гэдэг нь батлагдаагүйг хэлдэг.
Хавар намрын улиралд хүчтэй салхи шуурах, хуурайшилт ихтэй жилд цагаан тоосны дэгдэлтэд өртөж буй бүсийн айл өрхүүд маш хүнд байдалд ордог. Маш хүнд гэх учир нь тухайн багуудын хэсэгт цагаан тоос нэлдээ бүрхэж, гэрээсээ гарах ч аргагүй болдог. Тоосон дунд амьдрах, амьсгалахад ч бэрх байдгийг тэнд олон жилийн турш амьдарч байгаа иргэд мэдэхээс бусад хүмүүс мэддэггүй нь харамсалтай. Цагаан тоос гарт баригдаж, аманд амтагддаг гэхэд хилсдэхгүй.
Ямартай ч хөндлөнгийн экспертиз хийлгэж, цагаан тоос хортой хоргүй гэх маргааныг таслах болсон нь сайшаалтай юм.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.