Хичээлийн шинэ жил эхэлж замын хөдөлгөөнд оролцогч хүүхэд багачууд, иргэдийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотойгоор зам тээврийн осол, хэргийн тоо нэмэгддэг.
Энэ үеэр гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлага дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус албанаас KGB Tegbe мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээтэй хамтран “ХАРИУЦЛАГАА НЭМЭГДҮҮЛЬЕ” уриан дор тус төвийн гадна талд байрлах сурталчилгааны гурван самбарт болон үйлчилгээний 15 тээврийн хэрэгслийн гадна талд, Хан-Уул дүүргийн нутаг Наадамчдын гудамж авто зам дагуу уриалга, зөвлөмж байрлуулан ажиллаж байна.
Цаашид уг компани нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сахин хамгаалах үйлсэд тасралтгүй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн хүүхэд зам хөндлөн гарахад дунджаар 10-15 секунд шаардагддаг бөгөөд энэ хугацаанд анхаарлаа өөр зүйлд сарниулахгүй, аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар ЭЦЭГ ЭХ ТА хүүхэддээ үлгэрлэн зааж сургаж, тэдэнд багаас нь зөв дадал эзэмшүүлэхийг уриалж байна.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.