Тус бүлгийн дарга Ц.Баатархүү “Сүүлийн 1 жилийн хугацаанд НИТХ болон НИТХ-ын даргатай холбоотой “60 тэрбум” төгрөгийн хөрөнгө босгосон гэх мэдээлэл тарсан. 2016 оны 7 дугаар сарын 6-ны НИТХ-ын анхдугаар чуулганд АН-ын бүлгийн 11 төлөөлөгч удаа дараа НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас албан ёсоор тодруулга авч байсан. Тэгэхэд Ц.Сандуй “Энэ бол худал гүтгэлэг, эвлүүлэг. Хэрэв энэ нь үнэн болох нь нотлогдвол ёсзүйн хариуцлага хүлээж НИТХ-ын даргаасаа татгалзана” гэж мэдэгдэж байсан. Гэтэл саяхнаас төрийн албыг наймаалцаж “60 тэрбум” төгрөг босгох МАН-ын удирдлагуудын хэрээс хэтэрсэн үйлдэл үнэн бодитой болохыг тус намын ЕНБД тэргүүтэй олон гишүүн нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. “60 тэрбумын” гэх төрийн албаны чадавхийг бууруулсан, чадварлаг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн энэ схем нь үнэн болохыг эрх баригчид баталлаа. Тиймээс НИТХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын төрийн ой санамжийг тасалдуулж байгаа, төрийн албыг мэргэшсэн болгох бодлогын эсрэг ажиллаж байгаа энэ үйлдлийг эсэргүүцэж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг НИТХ-ын хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэнээ мэдэгдэж байна“ гэв.
НИТХ-ын хурал сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралддаг дэгийн дагуу энэ сарын 31-нд хуралдах аж. НИТХ-ын нийт 27 төлөөлөгч Ц.Сандуйг огцруулах асуудалд гарын үсэг зурсан тул 31-нд болох хуралдаанаар хэлэлцэх нь тодорхой болжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.