Өнөөдөр МҮЭХ-ны 106 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т ЭМДЕГ-ын албан хаагчид оролцож ЭМД-тай холбоотой төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.
Энэ үеэр төрийн үйлчилгээг иргэн-даатгуулагчдад ойртуулах, мэдээ, мэдээллээр хангаж, ЭМДҮЗ-өөс 2023 онд шинээр баталсан тогтоол, журмыг сурталчилан таниулах зорилгоор иргэн-даатгуулагчийн өдөр бүр асууж, лавладаг шимтгэл төлөлтийн мэдээллийг нь газар дээр нь шалгаж, хамгийн хурданаар буюу цахимаар төлөх боломжуудыг танилцуулахаас гадна хөнгөлөлттэй эмийн жагсаалт, “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд 100 хувь үнэ төлбөргүй олгож байгаа нэн шаардлагатай эмийн жагсаалтыг танилцуулаа.
Мөн энэ сарын 1-ны өдрөөс хэрэгжиж буй ЭМДҮЗ-ийн 8 дугаар тогтоолын хүрээнд ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа тусламж үйлчилгээний тариф, хамтын төлбөрийн хувь хэмжээ болон сувилалаас үзүүлэх тусламж, үйлчилгээнд хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Түүнчлэн өдөрлөгт оролцож байгаа иргэдээс ЭМД-ын үйлчилгээний талаар сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллалаа. Бид энэхүү судалгааны үр дүнг тооцож, иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг цаашдын үйл ажиллагаанд тусгаж ажиллах болно.
3 цагийн өмнө
6 цагийн өмнө
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
87427
30690
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.