“Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар нар өнөөдөр /2017.07.28/ Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Б.Жагараас зарим асуудалд хариулт авсан юм.
-Та бүхэн нийслэлийн байранд очиж, танхайрсан нь үнэн юм уу. Яагаад цагдаагийнхан та бүхнийг баривчилсан юм бэ?
-Бид нийслэлийн байранд очсон. Гэхдээ танхайн шинжтэй ямар ч үйлдэл гаргаагүй. Тодруулбал, бидний тус газар очсон гол зорилго бол 60 тэрбумын асуудлыг яаралтай шийдүүлэхийн тулд өнгөрсөн долоо хоногт бид нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын МАН-ын бүлэгт шаардах бичиг хүргүүлсэн. Шаардах бичгийн хариугаа авахаар өчигдөр нийслэлийн байранд очсон ч оруулаагүй. Хаалгыг нүдэхэд хавтас нь унасан. Гэтэл цагдаагийнхан баривчилж, буруутгахыг оролдсон.
-60 тэрбумын бичлэгийг бодит гэж үзэх ямар үндэслэл байна вэ?
-60 тэрбумын бичлэгийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нэг цагт, нэг дор хийсэн бичлэг гэдгийг гадаад шинжээчээр нотлуулсан. Мөн Ерөнхийлөгч энэ асуудлаар Авлигатай тэмцэх газрын удирдлагад үүрэг өгсөн. Энэ асуудлыг бид одооноос эхэлж шаардаж, үнэн бодитой эсэхийг тогтоолгон, буруутай этгээдэд нь хариуцлага тооцуулахгүй бол уусаад алга болох магадлал байна.
-Таныг яг ямар шалтгаанаар холбогдох Цагдаагийн хэсэгт саатуулсан юм бэ?
-Намайг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс хаалганы хэргээр саатууллаа. Өчигдөр би нийслэлийн хаалгыг эвдээгүй, цохитол самбар нь унасан.
-Гэхдээ хаалганы самбар унасан байсан. Та бүхэн цохиод унагаасан юм биш үү?
-Өөрсдөө дотроосоо эвдэлчихээд намайг хаалганы нугас гажуудуулсан гэх мэтээр буруутгасан. Хууль бус зүйлтэй эвлэрэхгүй тэмцэх болно.
С.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.