БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Азийн паралимпийн хороо, Японы паралимпийн хорооны төлөөлөгчид, “Монголын паралимпийн холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү нарыг хүлээн хүлээн авч уулзлаа. Азийн паралимпийн хороо, Японы паралимпийн хорооны төлөөлөгчид “Монголын паралимпийн холбоо”-ны урилгаар манай улсад зочилж байгаа юм.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын паралимпийн холбооны хамтын ажиллагаа, Токио-2020 олимпийн наадмын бэлтгэл ажлын талаар санал солилцов.БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Япон-Монгол улс олон салбарт амжилттай хамтран ажиллаж байна. Түүний нэг нь спортын салбар юм. Бид Токио-2020 олимпийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд Япон улсын Шизиүко зэрэг мужтай хамтран ажиллахаар харилцан тохиролцоод байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар биеийн тамир, спортын салбарын хөгжилд онцгой анхаарч, цэгцтэй бодлого хэрэгжүүлж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Тухайлбал, бид Биеийн тамир, спортын тухай хуулиа батлуулж, Спортыг дэмжих санг байгуулан ажиллаж байна” гэв.
Дашрамд дуулгахад, Японы паралимпийн хорооны төлөөлөгчид манай улсад айлчилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд “Монголын паралимпийн холбоо” 21 аймагт хүрч ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм.