УИХ-ын өчигдрийн ээлжит бус чуулганд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг танилцуулж, хамгийн олон санал авсан Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон болохыг зарлалаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн ч зургадугаар сарын 26-нд болсон сонгуульд хэн нь ч олонхийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хоёр дахь шатны санал хураалтад оруулсан.
Хоёр дахь шатны санал хураалтад Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 611221 сонгогчийн санал буюу 50.61 хувь, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497067 сонгогчийн санал буюу 41.16 хувийн санал авсан дүн гарсан. Сонгуулийг амжилттай зохион байгуулсан” гэсэн юм.
Мөн нийт сонгогчийн дөрөвний нэг хувийн дэмжлэг авсан хүн нь төрийн тэргүүн болж байна. Иймээс төрд итгэх итгэлийг бэхжүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуулиа шуурхайлах хэрэгтэй болж байна гэсэн юм.
С.Гэрэлсүх
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
21 цагийн өмнө
22 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.