БНСУ руу байнгын зорчдог иргэдэд олон удаагийн виз олгоно

2017-02-15 Мэдээ, мэдээлэл

БНСУ визгүй зорчих журамд өөрчлөлт орж, ирэх сарын 01-нээс хэрэгжиж эхлэх болжээ.

Шинэчилсэн журмаар байнгын зорчдог иргэдэд олон удаагийн виз олгох аж. Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн хоёр жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр нэвтэрсэн хүнийг хэлэх юм. Олон удаагийн виз нь нэг, гурав болон таван жилийн хугацаатай олгох бөгөөд энэ хугацаанд тус улс руу хэдэн ч удаа зорчиж болох юм. Мөн Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва Европын нэр бүхий 30 оронд ажиллаж, амьдарч байсан иргэд тухайн улсаасаа Солонгос руу шууд нэвтрэхэд виз авах шаардлагагүй аж.

Харин виз авах хүсэлт хүргүүлсэн өдрөөс өмнөх 3 жилийн хугацаанд БНСУ-д хууль бусаар оршин суусан эсхүл тус улсын хууль тогтоомж зөрчиж таван сая воноос дээш торгууль хүлээсэн иргэдэд зөвшөөрөл олгохгүй юм.

                                                                    Шинэчилсэн визний журам
                                                                (Визгүй зорчих журмыг шинэчилсэн)

БНСУ-ын Засгийн Газраас 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэх тул виз мэдүүлэгч иргэд дараах зүйлд анхаарал хандуулахыг хүсье.

1. Байнгын визгүй зорчдог байсан иргэд олон удаагийн виз авдаг болно.
– Визгүй зорчих нөхцлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгоно.(Өөрөөр хэлбэл визгүй зорчих ойлголт үгүй болж оронд нь олон удаагийн виз авдаг болно)
Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн хоёр  жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ.(Сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх)
– Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг  удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.
– Шинэ журам хэрэгжиж эхэлсэнээр визгүй зорчих журам хүчингүй болно.
Виз мэдүүлэх газар : БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төлөөөлөн гүйцэтгэх байгууллага
Визний төрөл : Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй
Байнгын визгүй зорчдог хүний хувьд олон удаагийн визний болзлыг хангах бөгөөд

  1. 30 хоногийн хугацаатай таван жилийн олон удаагийн виз хүсч болох
  2. 90 хоногийн хугацаатай 1,3,5 жилийн олон удаагийн виз хүсч болох. Дээрх хоёр нөхцөлд сүүлийн хоёр жилд тус улсад нэгээс доошгүй зорчсон байх
  3. Аялал, төрөл садныдаа зочлох, бизнес ангиллын 90 хоногийн нэг удаагийн виз хүсэх

ЭСЯ-нд олон удаагийн виз мэдүүлэх нөхцөлд “Сүүлийн хоёр  жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон, Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүн” хамрагдаж байгаа болно.

Виз мэдүүлэх нөхцөл :

  • Сүүлийн хоёр  жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүн (Сүүлийн хоёр  жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх)
  • Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн хоёр  жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.
  • Харин виз мэдүүлсэн өдрөөс урагш 3 жилийн дотор хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж таван сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан хүн хамрагдахгүй юм.
  • Хилээр нэвтэрсэн тоог хэрхэн тооцоолох вэ? Гадаадын иргэний үнэмлэх авч бүртгүүлсэн хүний хилээр удаа дараа орсон тоо, Чэжү арал руу визгүйгээр нэвтэрсэн тоо, хил дээрээс өөр онгоц сольж суусан хүний мэдээллийг тооцож оруулах боловч, гэрээгээр ажиллах(Е-9), далайн хөлөг дээр ажиллах(Е-10) зэрэг хууль бусаар оршин суух магадлал өндөртэй бизийн хүчний ажил хийдэг гадаадын иргэний бүртгэлтэй хүний хилээр удаа дараа орсон тоог тооцож оруулахгүй болно.2. Гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлнэ.
    Гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэх болсон.
    Нислэгийн чиглэл: Өмнө нь Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд бас визгүй нэвтрүүлнэ.
    Улсын тоог нэмнэ : Өмнө нь Европын 8 улс байсныг Европын 30 улс болгож нэмнэ.
    ㅇ1) Европын 30 улсаас аль нэг улсын визтэй(байнгын оршин суух үнэмлэх мөн хамаарна)хүн Солонгосоор дайран өнгөрч нэр заасан Европын 30 улс руу явах юмуу 2) дээрх Европын 30 улсаас явах замдаа Солонгосоор дайран өнгөрч өөрийн болон 3-дагч улс руу явж буй хүн
    – Уг Европын 30 улс нь : Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литвани, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцари, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финлянд, Унгар
    – Цахим визтэй хүн, паспорт дээр виз наалгасан болон өндөр хөгжилтэй 4 улсаас (Америк, Канад, Австрали, Шинэ Зеланд)зөвхөн өөрийн болон 3-дагч улс руу явж буй тохиолдолд зөвшөөрнө.Виз олгох нөхцөл
  • Хилээр орсон өдрөөс урагш 3 жилийн дотор хил дээрээс буцаагдсан, хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан тэмдэглэл байхгүй хүн
  • 30 хоногийн дотор хилээр гарах нислэгийн тийзтэй бөгөөд тухайн 3-дагч улсад хууль бусаар оршин суусан зэрэг зөрчилгүй хүн
  • Онгоц сольж суух юмуу дайран өнгөрөхдөө тухайн 3-дагч улсдаа 3 хоногоос доош хугацаагаар оршин суусан хүн
  • Оршин суух ангилал болон хугацаа: Дамжин өнгөрөх жуулчлал(В-2), 30 хоног

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.